11 Би Өөрийн бүх уулсыг зам болгож, Өөрийн замуудыг босгоно.
11 Би бүх уулаа зам болгож, Замууд минь өргөгдөнө.
Тэд цөл нутагт зэлүүд газар тэнэж байв. Тэд оршин суугчидтай хот уруу хөтлөх замыг олж чадахгүй байв.
Оршин суугчидтай хот уруу нь явуулахаар Тэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн.
Израильчууд Египетийн нутгаас гарсан өдөрт тохиолдсон мэт Түүний ард түмнээс үлдсэн хүмүүст Ассириас ирэх их зам бий болно.
Тэр өдөр Египетээс Ассири хүрэх их зам бий болж, ассиричууд Египет уруу, египетчүүд Ассири уруу явж, египетчүүд ассиричуудтай хамт мөргөх болно.
Үзэгтүн, Би шинэ зүйл хийнэ. Одоо тэр нь бий болно. Та нар үүнийг мэдээгүй гэж үү? Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.
Харин та нар бүү яарч гар, оргодол мэт бүү зугтагтун. Учир нь ЭЗЭН та нарын өмнө явна. Израилийн Бурхан та нарын ар талыг хамгаална.
“Босгогтун, босгогтун. Зам бэлтгэгтүн. Миний ард түмний замаас саадыг зайлуул» гэж хэлэгдэх болно.
Дааман хаалгаар орцгоо, орцгоо. Хүмүүсийн замыг цэвэрлэ. Зам тавьцгаа, тавьцгаа. Чулууг нь зайлуулагтун. Хүмүүсийн дээр туг босгогтун.
Есүс —Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.