Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 48:6 - Ариун Библи 2004

6 Чи сонссон. Энэ бүгдийг харагтун. Чи үүнийг зарлахгүй юу? Энэ цагаас эхлэн Би чамд шинэ юмс, тэр ч бүү хэл чиний мэдээгүй нууцлагдсан зүйлсийг сонсгоё.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Чи сонссон. Энэ бүгдийг харагтун. Чи үүнийг мэдүүлэхгүй юу? Энэ цагаас эхлэн Би чамд шинэ юмсыг, Чиний мэдээгүй нууцлагдсан зүйлсийг сонсгоё.

Onani mutuwo Koperani




Исаиа 48:6
29 Mawu Ofanana  

Хэн мэргэн бэ? Тэр нь эдгээр зүйлсийг анхаарч, ЭЗЭНий хайр энэрлийг тунгааг.


Таны амнаас гарсан бүх тогтоолыг Би уруулаараа тунхагласан юм.


Үтрэм дээр цохигдсон миний ард түмэн! Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНээс юу сонссоноо би та нарт мэдүүлж байна.


Та нар олон юмсыг үзсэн боловч ажиглаагүй. Та нарын чих сонсголтой боловч юуг ч сонсоогүй.


Би бол ЭЗЭН. Энэ бол Миний нэр. Би Өөрийн алдрыг бусдад, Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй.


Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрнө, эдүгээ Би шинэ юмыг тунхаглаж байна. Тэднийг гарч ирэхээс өмнө Би та нарт мэдэгдэнэ”.


Үзэгтүн, Би шинэ зүйл хийнэ. Одоо тэр нь бий болно. Та нар үүнийг мэдээгүй гэж үү? Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.


Тэдгээр нь урьд өмнө нь биш, саяхан бүтээгдсэн юм. Өнөөдрийг хүртэл чи тэдгээрийг сонсоогүй. «Хараач, би тэдгээрийг мэдэж байсан» гэж чамайг хэлүүлэхгүйн тулд ингэсэн юм.


Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл, эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?


«Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина» хэмээв.


“Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Түүнийг бүү нуу, «Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болов, Мардук эвдэрч нурсан. Түүний хөргүүд ичгүүр болж, түүний шүтээнүүд эвдэрчээ”.


Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү? Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?


ЭЗЭНий дуу хоолой хотыг дуудах бөгөөд Таны нэрнээс эмээх нь эрүүл саруул ухаан билээ. “Сонсогтун, овог оо! Цагийг нь хэн тогтоосон бэ?


Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь сонссоноо дээвэр дээр тунхагла.


Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол мэддэггүй юм. Харин Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ.


Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв.


Гэвч “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, Хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ.


Тиймээс чи юу харснаа, юу байгааг болон эдгээрийн дараа юу тохиолдохыг бичигтүн.


Үүний дараа би тэнгэрт нээлттэй хаалгыг харав. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу —Наашаа гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa