Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 47:13 - Ариун Библи 2004

13 Чи олон зөвлөгөөнөөс болж ядарчээ. Зурхайчид, оддоор эш үзүүлэгчид, шинэ сараар мэргэлэгчид одоо босож, чам дээр буух юмнаас чамайг авраг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 Чи олон зөвлөгөөнөөсөө болж туйлджээ. Зурхайчид, оддоор эш үзүүлэгчид, Шинэ сараар мэргэлэгчид одоо босож, Чам дээр ирэх юмнаас чамайг авраг.

Onani mutuwo Koperani




Исаиа 47:13
13 Mawu Ofanana  

Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг нурааж, төлөгчдийг мунхгууд болгож, мэргэдийн ухааныг устган, тэдний мэдлэгийг мунхаглал болгоно.


Залуу наснаас чинь хамт арилжаа наймаа хийж, хамт хөдөлмөрлөсөн нөхөд чинь чамд ийм л юм хийж чадна. Хүн бүр өөрийнхөө замаар тэнүүчлэх бөгөөд чамайг хэн ч аврахгүй”.


Хүүхдээ алдах, бэлэвсрэхийн аль аль нь гэнэт нэг л өдөр чам дээр ирнэ. Чиний илбүүд, чиний ид шид хичнээн хүчтэй ч энэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ.


Замын уртад чи ядарсан боловч, “Найдлага тасарлаа” гэж хэлээгүй. Чи хүч тэнхээгээ сэргээн олсон учраас шантраагүй.


Тэд та нарт “Шивнэн чалчдаг сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн төлөө үхэгсдээс асуух гэж үү?


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, түүний өндөр дааман хаалганууд шатна. Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллан, үндэстнүүд галын төлөө сульдах болно”.


“Яг үүн шиг түүний дээр Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живж, дахин босохгүй. Тэд сульдах болно” гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.


Тэр Намайг нөр их хөдөлмөрөөр ядраажээ. Гэсэн ч түүний үлэмж их зэв нь түүнээс арилсангүй. Түүний зэв нь гал дотор байг!


Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ.


Ард түмнүүд галын төлөө нөр их хөдөлмөрлөн, үндэстнүүд хоосон зүйлийн төлөө эцэж ядрах нь үнэндээ түмэн цэргийн ЭЗЭНээс болж байгаа бус уу?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa