Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 47:12 - Ариун Библи 2004

12 Залуу наснаасаа хийж байсан илбүүд, ид шид дотроо чи одоо зогс. Магадгүй чи ашиг олж болох юм. Магадгүй чи чичрүүлж болох юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Залуу наснаасаа хийж ирсэн илбэ, Арвин их ид шид дотроо чи одоо зогс. Чи ашиг олж юуны магад, Чи цочирдуулж ч болох юм.

Onani mutuwo Koperani




Исаиа 47:12
22 Mawu Ofanana  

“Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ”. Одоо Израилиар хэлүүл.


Фараон ч бас мэргэд ба илбэчдийг дуудав. Египетийн илбэчид ч бас өөрсдийн илбээрээ нэгэн адил үйлдэв.


Илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдэж, Египетийн нутагт мэлхий орууллаа.


Илбэчид ч идээт ярнаас болж Мосегийн өмнө зогсож чадсангүй. Яагаад гэвэл илбэчдэд, бүх египетчүүдэд идээт яр халдсан болой.


Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би тэдний төлөвлөгөөг юу ч үгүй болгоход тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлдөнө.


Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг нурааж, төлөгчдийг мунхгууд болгож, мэргэдийн ухааныг устган, тэдний мэдлэгийг мунхаглал болгоно.


Тэд та нарт “Шивнэн чалчдаг сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн төлөө үхэгсдээс асуух гэж үү?


Өөрсдөдөө зориулан бүтээсэн бурхад чинь хаана байна вэ? Зовлонгийн чинь цагт тэд чамайг аварч чадах юм бол, тэд босоцгоог. Учир нь, өө Иуда, хотуудын чинь тоогоор чиний бурхад байдаг билээ.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “малгайг авч, титмийг тайл. Энэ нь цаашид урьдынх шигээ байхгүй. Дорд нэгнийг өргөмжил, өндөрт буй нэгнийг дорд үз.


Түүгээр ч барахгүй хааны асуусан зүйл хэцүү бөгөөд үүнийг махбодтой хүмүүсийн дунд үл оршигч бурхдаас өөр хэн ч хаанд айлтгаж чадахгүй гэв.


Хаан зүүднүүдээ тайлуулахын тулд илбэчид, зурхайчид, мэргэ төлөгчид, халдеичуудыг дуудах тушаал өгчээ. Тэд ирж, хааны өмнө зогсов.


Энэ бичээсийг уншиж, утгыг нь надад мэдүүлэхээр олон мэргэд ба зурхайчид миний өмнө ирсэн боловч тэд үгийн утгыг айлтгаж чадсангүй.


Үзмэрчид гутамшиг болж, мэргэчид ичих болно. Бурханаас ямар ч хариу ирэхгүй тул тэд үнэхээр бүгд амаа таглах болно.


Энэ бүхэн нь янхны завхай тачаалаас, илбэчдийн нууц амраг, дур булаам нэгнээс болсон юм. Тэр өөрийн янхандалтаар үндэстнүүдийг худалдаж мөн ард түмнүүдийг ид шидээр татдаг.


Илжиг нь ЭЗЭНий тэнгэр элчийг хараад, өөрийгөө хананд шахан, Балаамын хөлийг хананд шахав. Тиймээс тэр илжгийг дахин цохив.


Тэд хүн алсандаа ч, ид шидэндээ ч, завхайрсандаа ч, хулгай хийсэндээ ч гэмшсэнгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa