2 Тэд бөхийж хамтдаа тонгойно. Тэд ачаагаа ч аварч чадсангүй, өөрсдөө ч олзлогдов.
2 Тэд сунацгааж, хамтдаа бөхийн Ачаагаа ч аварч чадсангүй, Өөрсдөө ч олзлогдов.
Тэд тэнд шүтээнүүдээ орхисонд Давид болон түүний хүмүүс тэдгээрийг нь авч явлаа.
Негевийн араатнуудын тухай зөн. Тэд эм болон эр арслан, хорт болон нисдэг могой гарч ирдэг зовлон зүдгүүрийн газраар дамжин, өөрсдийн баялгаа илжигний нуруунд тохон, эрдэнэсээ тэмээний бөхөн дээр ачин, өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.
Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгахад тэр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?
тэдний бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.
Харин модныхоо үлдэгдлээр тэр өөрийн сийлмэл хөрөг болох бурхан хийж, түүнийхээ өмнө унаж, мөргөдөг. Тэр бас түүндээ залбиран “Та бол миний бурхан. Намайг авраач” гэж хэлдэг.
Хамтдаа цуглаж ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Аварч чадахгүй бурханд залбирч, модон шүтээнүүдийг дээдэлдэг тэдэнд мэдлэг алга.
Учир нь өөрийн ололт болон эрдэнэст тавьсан итгэл найдвараасаа болж чи өөрөө олзлогдох болно. Хемош ч өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.
Тийм учраас үзэгтүн, Би Вавилоны шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байна. Түүний бүх газар нутаг ичгүүр болж, бүх алагдагсад нь түүний дунд унах болно.
Тэгээд тэдний бурхад, мөн төмөр шүтээн, нандин алт мөнгөн савнуудыг тэрээр Египет уруу олзлон аваачиж, хэдэн жилийн туршид Умард зүгийн хааныг дайрахгүй.
Та нарын талаарх тушаалыг ЭЗЭН гаргасан. “Чиний нэр цаашид дуурсагдахгүй. Би чиний бурхдын гэрээс шүтээн ба цутгамал хөргийг таслан хаяна. Би чиний булшийг бэлтгэнэ. Учир нь чи жигшүүртэй юм”.
Мика —Та нар миний бүтээсэн бурхад болон миний тахилчийг авч явчихаад надад юу үлдээсэн юм бэ? Тэгээд та нар надад “Чи юу болов?” гэж яаж хэлж чадаж байна вэ? гэлээ.
Ашдодчууд дараагийн өглөө эртлэн босож харвал, Дагон ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт уначихсан байв. Тэд Дагоныг авч, байранд нь дахин тавив.