Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 45:15 - Ариун Библи 2004

15 Израилийн Бурхан Аврагч минь, үнэхээр Та Өөрийгөө нуудаг Бурхан юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

15 Израилийн Бурхан, Аврагч минь, Үнэхээр Та Өөрийгөө нууцалдаг Бурхан юм.

Onani mutuwo Koperani




Исаиа 45:15
24 Mawu Ofanana  

Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.


Юунд Та нүүрээ нууж, бидний зовлон, дарамтыг мартана вэ?


Түүний шударга бус олзны нүглээс нь болж Би хилэгнэн, түүнийг цохисон. Би нууж уурлаж байсан. Гэсэн ч тэр эргэн өөрийн хүссэн замаараа явсан.


Би Өөрийн үнэн зөвийг ойртуулна. Энэ нь хол биш байна. Миний аврал удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд Өөрийн алдрыг өгнө.


Таны зам далайд, Таны жимүүд их усанд байсан бөгөөд Таны мөрүүд ч мэдэгдэхгүй.


Та нар мэдэхгүй юманд мөргөдөг бол, бид мэддэг юмандаа мөргөдөг. Тиймээс ч аврал иудейчүүдээс гарна.


Израиль ЭЗЭНээр аврагдан Мөнхийн авралыг олно. Та нар үүрд мөнх ичихгүй, гутамшиг болохгүй.


Би, зөвхөн Би бол ЭЗЭН мөн бөгөөд Надаас өөр аврагч байхгүй.


Учир нь Би бол чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн бөгөөд чиний Аврагч мөн. Би чиний төлөө Египетийг золиослон, Куш ба Шебаг чиний оронд өгөв.


Үзэгтүн, Бурхан бол миний аврал. Би итгэн, айхгүй. ЭЗЭН БУРХАН бол миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болов”


Израилиас ундран гардаг та нар аа, Их чуулганд Бурхан ЭЗЭНийг магтан дуулагтун!


Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөрт аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.


Бурхан амласныхаа дагуу чухамхүү энэ хүний удмаас Аврагч Есүсийг Израильд авчирсан.


Нүглүүдийг уучлах, Израильд гэмшлийг соёрхохын тулд Бурхан Түүнийг баруун гарынхаа Захирагч мөн Аврагчаар өргөмжилсөн.


Тэд мөнөөх эмэгтэйд —Одоо бид чиний ярьсанд биш, харин өөрсдөө сонсоод, энэ Нэгэн бол үнэхээр ертөнцийн Аврагч мөн гэдгийг мэдлээ гэв.


Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн, хаадын мээмийг хөхнө. Тэгэхэд ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ.


Есүс түүнд хариулан —Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ.


Та нар гараа өргөх үед, Би та нараас мэлмийгээ нууна. Тийм ээ, та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй. Та нарын гар цусаар бялджээ.


Энэ нь Египетийн нутагт түмэн цэргийн ЭЗЭНий тэмдэг, гэрч болно. Учир нь тэд дарангуйлагчдаас болж ЭЗЭНд хашхирна. Тэр тэдэнд Аврагч, Хүчит Нэгэнийг илгээнэ. Тэр тэднийг чөлөөлнө.


Гэтэл эдгээр зүйлсийг Та Өөрийн зүрхэнд хадгалжээ. Тэр зүйл Таны дотор байгааг би мэднэ.


Би Түүний сэнтийд очихын тулд Түүнийг хаанаас олж болохыг би мэддэг ч болоосой!


Тэрээр зүүн талд ажиллахад би үзэж чаддаггүй. Тэрээр баруун тал уруу эргэхэд би Түүнийг харж чаддаггүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa