10 Ямар ч ашиг өгдөггүй бурхан, шүтээнийг хэн үйлдсэн бэ?
10 Юунд ч ашиггүй бурхан, цутгамал хөргийг хэн үйлдсэн бэ?
Хаан зөвлөлдөөд хоёр алтан тугал бүтээлээ. Тэрээр ард түмэндээ —Иерусалим уруу явах нь та нарт хэт хол юм. Израиль аа, та нарыг Египет газраас гаргасан бурхдыг харагтун гэв.
Тэдний шүтээнүүд бол мөнгө ба алт буюу Хүний гарын бүтээл болой.
Шүтээний хувьд гэвэл, түүнийг дархан хүн цутгаж, алтны дархан алтаар бүрж, мөнгөний дархан мөнгөн оосрыг нь хийдэг.
Үзэгтүн, тэд бүгдээр хуурамч, тэдний үйлс зохисгүй. Тэдний цутгамал хөргүүд ч салхи, хоосрол юм.
Хамтдаа цуглаж ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Аварч чадахгүй бурханд залбирч, модон шүтээнүүдийг дээдэлдэг тэдэнд мэдлэг алга.
Тэд өргөст хэмхний талбай дахь мануухай мэт бөгөөд тэд ярьж чаддаггүй. Тэд явж чадахгүй тул тэднийг өргөн зөөх шаардлагатай! Тэд хор учруулж ч чадахгүй, ямар ч сайныг хийж чадахгүй тул тэднээс бүү эмээ”.
Өө, ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз болон зовлонгийн өдөр хоргодох газар минь, газар дэлхийн эцсээс үндэстнүүд Тан уруу ирж, “Бидний эцэг өвгөд худал хуурмаг, ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй” гэж хэлнэ.
Небухаднезар хаан алтан хөрөг бүтээсэн бөгөөд өндөр нь жаран тохой, өргөн нь зургаан тохой байжээ. Тэрээр түүнийг Вавилоны мужийн Дурагийн талд босгов.
Небухаднезар тэдэнд —Шадрах, Мешах, Абед-него нар аа, та нар миний бурхдад үйлчилдэггүй болоод миний босгосон алтан хөрөгт мөргөдөггүй гэдэг нь үнэн үү?
Шүтээнийг хүн сийлэн бүтээсэн хойно түүний ашиг тус юу вэ? Эсвэл худал хуурмагийг заагч баримал хөргүүдийн ашиг тус юу вэ? Үүнийг хийгч нь ярьж чаддаггүй шүтээнүүдийг урлахдаа гарын бүтээлдээ л итгэн найддаг билээ.
Та нар Ефес төдийгүй бараг бүх Азид энэ Паул гэгч нь гараар хийсэн бурхад нь бурхад биш хэмээн ухуулж, олон хүнийг эргүүлснийг харж, сонсож байгаа.
Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнцөд шүтээн гэдэг нь байдаггүй бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ.