Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 43:6 - Ариун Библи 2004

6 Би умардад хандан «Тэднийг гаргаж өг» гээд, өмнө зүгт хандан «Тэднийг буцахад нь бүү саатуулагтун» гэж айлдана. Миний хөвгүүдийг алс холоос, Миний охидыг газрын хязгаараас,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Би умардад «Тэднийг гаргаж өг» гээд, Өмнө зүгт «Бүү саатуулагтун, Хөвгүүдийг минь алс холоос, Охидыг минь газрын хязгаараас,

Onani mutuwo Koperani




Исаиа 43:6
26 Mawu Ofanana  

Өрнө хийгээд дорноос, Өмнөд хийгээд умраас, Нутаг бүрээс цуглуулсан.


Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн, газрын дөрвөн зүгээс Израилийн цөлөгдсөн хүмүүс, Иудагийн бутрагсдыг цуглуулна.


Өндөр нуруутай, зөөлөн арьстай, хол ойрыг айлгасан ард түмнээс, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстнээс түмэн цэргийн ЭЗЭНд бэлэг барина. Үүнийг тэд түмэн цэргийн ЭЗЭНий нэрэмжит газар Сион ууланд авчирна.


Тэр өдөр мөн их бүрээ татна. Ассирийн нутагт мөхөж байсан, Египетийн нутагт цацагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.


Дэлхийн бүх хязгаар аа, Над уруу эргэж аврагдагтун. Учир нь Би бол Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй.


«Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн газраас ирнэ».


Эзэн БУРХАН айлдаж байна. “Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн, ард түмнүүдэд Өөрийн тугийг босгоно. Тэд чиний хөвгүүдийг энгэртээ, охидыг чинь мөрөн дээрээ авчирна.


Учир нь чи өрнө ба дорно зүгт өргөсөн тэлж, чиний үр удам үндэстнүүдийг эзлэн, хаягдсан хотуудад нь суурьшина.


Нүдээ өргөн орчин тойрноо харагтун. Тэд бүгдээрээ цуглан, чам дээр ирж байна. Чиний хөвгүүд алс холоос ирнэ. Чиний охид гар дээр тэврүүлэн ирнэ.


Үнэхээр эргийн орнууд Намайг харуулдана. Чиний Бурхан ЭЗЭНий нэр, Израилийн ариун Нэгэний төлөө алс холоос чиний хөвгүүдийг алт, мөнгөтэй нь хамт авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд эхэнд ирнэ. Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм.


Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий гэрт авчирдаг шиг тэд та нарын бүх ах дүүсийг бүх үндэстнээс цуглуулан, морь тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд идээн өргөл болгохоор авчирна» гэж ЭЗЭН айлдаж байна.


харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон Миний тэднийг зайлуулсан бүх орнуудаас авчирч, удирдсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгэхэд тэд өөрсдийн хөрсөн дээр амьдарна”.


Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстнүүд болон Миний та нарыг зайлуулсан бүх газруудаас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний та нарыг цөллөгт илгээсэн газраас Би та нарыг буцаан авчирна».


«Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нарыг хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна».


Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна. Би тэднийг газар дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулж, тэдний дунд сохор ба доголон, жирэмсэн эмэгтэй ба хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэй бүгд хамтдаа байх болно. Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ.


«Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгуудаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно.


Тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Израилийн хөвгүүдийг очсон үндэстнүүдийнх нь дундаас авч, тэднийг зүг бүрээс цуглуулж, төрөлх нутагт нь аваачна.


үзэгтүн, та нарын тэднийг зарсан тэр газраас нь Би тэднийг босгон, та нарын толгой дээр хариуг нь буцаах гэж байна.


Хар морьд бүхий нэгэн нь умардын орон уруу хөдөлж, цагаанууд нь тэдний араас урагшлах үед цоохрууд өмнөдийн орон уруу хөдөлдөг юм.


Цөлөгдөгсөд чинь тэнгэрийн хязгаарт байсан ч ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс цуглуулж, чамайг тэндээс эргүүлэн авчирна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa