Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 43:26 - Ариун Библи 2004

26 Надад сануулагтун. Өөрсдийн хэргээ хамтран шүүн хэлэлцье. Зөв гэдгээ батлахын тулд чи учир шалтгаанаа хэлэгтүн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

26 Надад сануулагтун. Хэргээ хамтран шүүцгээе. Зөвтгөгдөхийн тулд мэдүүлэгтүн.

Onani mutuwo Koperani




Исаиа 43:26
19 Mawu Ofanana  

“Нааш ир. Хамт хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно.


Ард түмнүүд хуран чуулж бүх үндэстэн хамт цуглалаа. Тэдний дундаас хэн үүнийг зарлаж, урьдын юмсыг бидэнд тунхаглаж чадах юм бэ? Тэд зөвтгөгдөж болохоор өөрсдийн гэрч нарыг авчраг. Тэд сонсоод “Энэ бол үнэн” гэдгийг хэлэг.


Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан нь зөвтгөгч нэгэн мөн.


Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог. Гараа дээш өргөх минь үдшийн тахил адил тоологдог.


Учир нь Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав.


“Эргийн орнууд аа. Намайг чимээгүй сонсогтун. Ард түмнүүд хүчээ шинэчлээд урагшлан ирж, ярилцаг. Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё.


Намайг Зөвтгөгч ойрхон байна. Хэн Надтай тэмцэлдэх вэ? Бид нүүр нүүрээрээ тулъя. Хэн Надтай заргалдах вэ? Тэр хүн Миний дэргэд ирэг.


Хүн хөршийнхөө төлөө гуйдгийн адил, Хэн нэгэн миний төлөө Бурханаас гуйдаг ч болоосой!


Та “Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр хүүхдүүдийг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө” гэж хэлсэн биз дээ гэв.


Эсвэл энэ нь өөртөө эргүүлж төлүүлэхийн тулд хэн Түүнд урьдчилж өгсөн бэ?


Тэр тэдэнд —Та нар бол хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Яагаад гэвэл хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж Надаас гуйхыг Би Израилийн гэрт зөвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно.


Харин тэр хүн өөрийгөө зөвтгөх гэж Есүст —Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ.


Бурхан, босож Өөрийн хэргээ өмгөөлөөч. Мунхаг хүн өдөржин Таныг хэрхэн буруутгадгийг санаач.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa