18 Дүлий хүмүүс ээ, сонсогтун! Сохор хүмүүс ээ, үзэхийн тулд харагтун!
ЭЗЭН түүнд —Хэн хүний амыг бүтээсэн бэ? Хэн хүнийг хэлгүй, эсвэл дүлий, хараатай, эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү?
Сонсох чих болон харах нүдний аль алийг нь ЭЗЭН бүтээсэн.
Тэр өдөр дүлий нь номын үгсийг сонсож, бүрэнхий харанхуйгаас сохруудын нүд нь харах болно.
Тэгээд сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих нь онгойно.
Хэдийгээр нүдтэй боловч сохор, чихтэй боловч дүлий хүмүүсийг авчрагтун.
Тэр тэдэнд —Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, доголон нь алхаж, уяман нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядуу нэгэнд нь сайн мэдээ тунхаглагдав.