Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 41:21 - Ариун Библи 2004

21 “Ажил хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж, “Хүчтэй баримтуудаа авчрагтун” гэж Иаковын Хаан айлдаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 “Хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж, “Нотолгоогоо авчрагтун” гэж Иаковын Хаан айлдаж байна.

Onani mutuwo Koperani




Исаиа 41:21
12 Mawu Ofanana  

Би Түүнд алхмуудынхаа тоог тайлагнаж, ноён хүн шиг би Түүнд ойртохсон.


Одоо хүн шиг ууц нуруугаа бүсэл. Учир нь Би чамаас асуух бөгөөд чи Надад заавар өг.


“Нааш ир. Хамт хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно.


Учир нь ЭЗЭН бол бидний шүүгч, ЭЗЭН бол бидний хууль тогтоогч, ЭЗЭН бол бидний хаан мөн бөгөөд Тэр биднийг аварна.


“Эргийн орнууд аа. Намайг чимээгүй сонсогтун. Ард түмнүүд хүчээ шинэчлээд урагшлан ирж, ярилцаг. Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё.


Би бол ЭЗЭН, та нарын Ариун Нэгэн, Израилийн Бүтээгч, та нарын Хаан”.


Ард түмнүүд хуран чуулж бүх үндэстэн хамт цуглалаа. Тэдний дундаас хэн үүнийг зарлаж, урьдын юмсыг бидэнд тунхаглаж чадах юм бэ? Тэд зөвтгөгдөж болохоор өөрсдийн гэрч нарыг авчраг. Тэд сонсоод “Энэ бол үнэн” гэдгийг хэлэг.


ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Би бол эхэн, Би бол эцэс. Надаас өөр Бурхан байхгүй.


Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн. “Миний зорилго хэрэгжинэ. Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ” гэж айлдаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa