Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 40:6 - Ариун Библи 2004

6 Нэгэн дуу “Дуудагтун” гэсэнд би “Би юуг дуудах вэ?” гэж хариулав. Бүх махан бие нь өвс бөгөөд түүний бүх сүр жавхлан нь талын цэцэг мэт юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Нэгэн дуу “Тунхаглагтун” гэсэнд Би “Би юуг тунхаглах вэ?” гэв. Махтай бодтой бүхэн нь өвс мэт, Гоо үзэсгэлэн нь хээрийн цэцэг мэт юм.

Onani mutuwo Koperani




Исаиа 40:6
17 Mawu Ofanana  

Цэцэг мэт тэрээр соёолон гарч, хатан хорчийдог. Тэрээр бас сүүдэр мэт зугтан одож, зогсдоггүй ажээ.


Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөд Би өвс шиг гандан хатаж байна.


Энэ нь хорон муу хүн өвс шиг соёолж, Гэм бурууг үйлдэгчид бүгд цэцэглэхэд Тэд мөнхөд устгагдахын тулд ч байсан ажгуу.


Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун. Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм”.


Ийм учраас тэдний оршин суугчид чадал дутаж, айн түгшиж, ичгүүрт орсон. Тэд хээр талын өвс, ногоо шиг байшингийн орой дээр ургаж нахиалахаасаа өмнө хатдаг өвс мэт болов.


Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНд зориулан зам засагтун. Манай Бурханд зориулан цөлд их замыг тэгш болгогтун.


“Би, зөвхөн Би Өөрөө та нарыг Тайвшруулагч мөн. Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ?


“Чангаар хашхирагтун. Бүү зогсогтун. Дуугаа бүрээ мэт чангалан, Миний ард түмэнд гэм бурууг нь, Иаковын гэрт нүглийг нь зарлагтун.


Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын талаар Би та нарын залуугийн зориулалт, сүй тавьсны чинь хайр, тариа тариагүй газар нутгаар цөлд Намайг дагаж байсныг чинь санаж байна.


Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд «Босоцгоо, Сион өөд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу явцгаая» гэж хашхирцгаах өдөр ирнэ”.


Гибеад эврийг, Рамад бүрээг үлээ. Бет-авенд “Бениамин аа, чиний хойно байна” гэж түгшүүр зарла.


Ингээд надтай ярилцаж байсан тэнгэр элч надад хандан —Ингэж зарлагтун. “Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Би Иерусалим болон Сионы төлөө хэтэрхий хартай байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa