23 Тэр захирагчдыг юу ч биш болгон, газрын шүүгчдийг хэрэггүй болгоно.
23 Захирагчдыг Тэрээр юу ч биш болгон Газрын шүүгчдийг хоосруулдаг.
Тэрээр тахилч нарыг хөл нүцгэн явуулж, хүчирхэг хүмүүсийг ч хөмөрдөг.
Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж, хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.
Тэр ноёдод зэвүүцлээ юүлж, Замгүй зэлүүд газраар тэднийг тэнүүчлүүлдэг.
Тэрээр ноёдын сүнсийг номхтгоно. Түүнээс дэлхийн хаад айдаг юм.
Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.
Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг басамжлах өдөр түмэн цэргийн ЭЗЭНд бий.
Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан, дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд түмэн цэргийн ЭЗЭН үүнийг төлөвлөсөн юм.
Едомын язгууртнуудын дотроос хаан гэж дуудагдах хүнгүй болж, тэдний ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.
Өөрийнхөө нүдэнд мэргэн болж, өөрсдийнхөө бодолд ухаалаг байгчид гаслантай яа!
Би бас түүний дундаас шүүгчийг тастан, түүнтэй хамт бүх жононгуудыг нь алах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.