Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 40:10 - Ариун Библи 2004

10 Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт, хариу нь Түүний өмнө байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, Мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй, Хариу нь Түүний өмнө байна.

Onani mutuwo Koperani




Исаиа 40:10
32 Mawu Ofanana  

Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж, —Абрам аа, бүү ай! Би бол чиний бамбай, Чиний шагнал агуу их болно. гэжээ.


Тэрээр үндэстнүүдийн дунд шүүж, Хүүрээр дүүргэн, Өргөн уудам орны дээрх тэргүүн хүмүүсийг бут цохино.


Бурханд “Таны үйлс хичнээн сүрлэг вэ! Таны хүч агуу учраас дайснууд тань Таны өмнө зусардан бялдуучилна.


Үзэгтүн, шуурган мөндөр, сүйрлийн хар салхи мэт, үерлэх усны хүчит шуурга мэт хүч чадалт нэгэн Эзэнд бий. Түүнийг Өөрийн мутраараа дэлхий уруу чулуудна.


Өө ЭЗЭН, бидэнд нигүүлсэнгүй хандаач. Бид Таныг хүлээнэ. Өглөө бүр Та бидний хүч болж, зовлонтой цагт Та бидний аврал байгаач.


Харин Би “Би дэмий хөдөлмөрлөж, Өөрийн хүчийг юунд ч биш, хоосон зарцуулжээ. Гэвч үнэхээр Миний авах зүйл бол ЭЗЭНтэй хамт, Миний шагнал бол Бурхантай минь хамт юм” гэсэн.


Миний үнэн зөв нь ойр байна. Миний аврал гарч ирж байна. Миний мутар ард түмнүүдийг шүүнэ. Эргийн нутгууд Намайг хүлээн, тэд Миний мутрыг горьдон хүлээнэ.


Ийм учраас Би Түүнд ихэстэй хамт хувь ногдуулна. Тэр олзыг хүчтэнтэй хуваана. Яагаад гэвэл Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж, хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон. Гэвч Тэр олны нүглийг Өөртөө тээж, хилэнцтэнүүдийн төлөө зуучлан залбирсан.


Тийм ээ, үнэн үгүйлэгдэж байна. Бузар муугаас холдогч нь өөрийгөө золиос болгов. ЭЗЭН үүнийг хараад, шударга ёс байхгүй байсанд Түүний мэлмийд таалагдаагүй.


Тэнд нэг ч хүн байхгүйг Тэр хараад, тэнд зуучлах хүн нэг ч байхгүйд гайхаж байлаа. Тиймээс Тэр Өөрийн мутраар Түүнд авралыг авчран, Өөрийн зөвөөр Түүнийг дэмжив.


Тэдний хийсэн үйлсийнх нь дагуу Тэр Өөрийн өрсөлдөгчдөд уур хилэн, Өөрийн дайснуудад өшөө хонзон, эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.


Үзэгтүн, ЭЗЭН газрын хязгаар хүртэл тунхаглан “Хөөе. Чиний аврал ирж байна. Үзэгтүн, Түүний шагнал Түүнтэй хамт бөгөөд Түүний сайшаал нь Түүний өмнө байна” гэж Сионы охинд айлдав.


Намайг харахад туслах хүн нэг ч байсангүй. Намайг дэмжих хүн нэг ч байхгүйд нь Би гайхаж байсан. Тиймээс Миний Өөрийн мутар Надад авралыг авчран, Миний уур хилэн Намайг дэмжив.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Уйлахаас дуу хоолой, нулимсаас нүдээ тэвчин барь. Учир нь чиний үйлс шагнагдана” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд дайсны нутгаас буцаж ирнэ.


“Харагтун, Би элчээ илгээх гэж байна. Тэр Миний өмнө замыг цэвэрлэх болно. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Есүс ойртон ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн.


далдуу модны мөчрийг барьж, Түүнийг угтахаар гарч, —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа.


«Сионы охин оо, бүү ай! Харагтун, Хаан чинь илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов.


Тийнхүү хүүхдүүд нь цус ба махан биеийн тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ устгаж,


Нүгэл үйлддэг нэгэн нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү энэ зорилгын төлөө үзэгджээ.


Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.


Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй.


Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөхийн тулд Миний шагнал Надтай хамт байгаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa