Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 39:2 - Ариун Библи 2004

2 Хезекиа түүнд нь ихэд хөөрч, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн бүх зэр зэвсэг болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт, бүх эзэмшилд үлдсэнгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Хезекиа тэднийг хүлээн авч тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, анхилам үнэртэн, үнэт тос, зэвсгийн агуулах болон өөрийн бүх агуулахад байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн гэрт болон бүх эзэмшилд нь тэдэнд түүний үзүүлээгүй нэг ч зүйл үлдсэнгүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 39:2
18 Mawu Ofanana  

Тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний халуун ногоо, эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их халуун ногоо хэзээ ч дахин ирээгүй билээ.


Үүний зэрэгцээгээр худалдаачдаас болон наймаачдын эд бараанаас Арабын бүх хаадаас, мөн орон нутгийн захирагчдаас алт авдаг байв.


Тэрээр асар олон зарц шивэгчингүүдээ дагуулан, халуун ногоо, маш их алт, эрдэнэсийн чулуу зэргийг тэмээнд тэгнэн Иерусалимд ирэв. Тэр Соломонтой уулзан зүрх сэтгэлдээ байсан бүхний тухай ярилцсан юм.


Жил болгон ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт мөнгөн урлал, хувцас хунар, зэвсэг, амттан, морьд, луус авчирдаг байв.


Хезекиа үүнийг сонсоод, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн зэвсгийн агуулах болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт болон бүх эзэмшилд нь үлдсэнгүй.


Харин Хезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүний дээр болон Иуда, Иерусалимын дээр буув.


Хезекиад үлэмж их баялаг, нэр хүнд байв. Тэр өөртөө зориулан мөнгө, алт, үнэт чулуу, амтлагч, бамбай болон бүх төрлийн үнэт хэрэглэлийн эрдэнэсийн сангуудыг,


Уг газарт болсон гайхамшгийн талаар асуухаар түүн уруу илгээгдсэн Вавилоны захирагчдын төлөөлөгчдийн хэрэгт л Хезекиагийн зүрх сэтгэлд байсан бүхнийг мэдэж, түүнийг зөвхөн сорихын тулд Бурхан түүнийг ганцааранг нь орхисон юм.


Шебагийн хатан хаан Соломоны алдар сууг сонсоод, бэрх хүнд асуултаар Соломоныг сорьж үзэхийн тулд Иерусалимд иржээ. Түүнд асар олон шивэгчингүүд, амттан болон их хэмжээний алт, эрдэнэсийн чулуунуудыг тэгнүүлсэн тэмээнүүд байв. Тэрээр Соломон уруу ирсэн хойно зүрх сэтгэлдээ байсан бүгдийн тухай түүнтэй ярилцсан юм.


Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний амтлагч болон эрдэнийн чулуунуудыг бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их амтлагч хэзээ ч байгаагүй билээ.


хэрэв баялаг минь агуугаас болж, мөн миний гар ихийг хурааснаас болж би баярласан бол,


Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм.


Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө.


Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?


Мөнөөх агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж, тэрхүү шалтгааны улмаас намайг өөрийгөө хэт дөвийлгэх вий хэмээн махан биед минь өргөс өгөгдсөн юм. Энэ нь намайг өөрийгөө хэт дөвийлгөхгүйн тулд намайг нударгалах Сатаны элч ажээ.


Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa