Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 39:1 - Ариун Библи 2004

1 Тэр үед Вавилоны хаан Баладаны хүү Меродах-баладан түүнийг өвчтэй байгаад эдгэрсэн гэдгийг дуулаад, Хезекиад захидал, бэлэг илгээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Тэр үед түүнийг өвчтэй байж байгаад эдгэснийг дуулаад Вавилоны хаан Баладаны хүү Беродах-баладан Хезекиад захидал ба бэлэг илгээв.

Onani mutuwo Koperani




Исаиа 39:1
11 Mawu Ofanana  

Тэгэхэд Давид —Эцэг нь надад энэрлийг үзүүлсний адил, би Нахашийн хүү Ханунд энэрлийг үзүүлье хэмээгээд, эцгийнх нь тухайд түүнийг тайвшруулахаар хэсэг зарц нараа явуулав. Харин Давидын зарц нар аммончуудын нутагт ирэхэд,


Хададезерын эсрэг тулалдаж, түүнийг ялсан учраас Давид хааны амрыг нь эрэн, ерөөл хүргүүлэхээр Тои, хүү Иорамаа илгээв. Учир нь Хададезер Тоитой дайтаж байсан юм. Иорам ирэхдээ алт, мөнгө, хүрэл эд зүйлс авчрав.


Олон хүмүүс Иерусалимд ирж, ЭЗЭНд бэлэг сэлт өргөн, Иудагийн хаан Хезекиад шилмэл бэлгүүдийг өргөжээ. Үүнээс хойш тэрээр бүх үндэстний өмнө өргөмжлөгдсөн билээ.


Харин Хезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүний дээр болон Иуда, Иерусалимын дээр буув.


Уг газарт болсон гайхамшгийн талаар асуухаар түүн уруу илгээгдсэн Вавилоны захирагчдын төлөөлөгчдийн хэрэгт л Хезекиагийн зүрх сэтгэлд байсан бүхнийг мэдэж, түүнийг зөвхөн сорихын тулд Бурхан түүнийг ганцааранг нь орхисон юм.


Амозын хүү Исаиагийн үзсэн Вавилоны тухай зөн.


Хаанчлалуудын чимэг, халдеичуудын бахархлын алдар болсон Вавилон нь Бурхан Содом, Гоморраг унагасан шиг унана.


чи Вавилоны хааны эсрэг ийм шог дуу дуулна. “Дарангуйлагчийн төгсгөл ирэв. Түүний уур хилэн эцэслэв.


Халдеичуудын нутгийг харагтун. Энэ бол байгаагүй ард түмэн. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa