Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 38:5 - Ариун Библи 2004

5 Явж, Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Явж, Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 38:5
29 Mawu Ofanana  

Гэсэн хэдий ч Давидыг бодон түүний Бурхан ЭЗЭН түүнийг залгамжлах хүүг өсгөж, Иерусалимыг сэргээн тогтоохын тулд түүнд Иерусалимд нэгэн дэнлүүг өгчээ.


Тийм учраас одоо, Израилийн Бурхан ЭЗЭН минь, Та Өөрийн боол, миний эцэг Давидад “Харин Миний өмнө явсан замыг чинь чиний хөвгүүд дагахдаа анхааралтай байж амьдрах аваас, Израилийн сэнтийд суух хүн чамд тасрахгүй байх болно” гэж амласнаа сахина уу.


Хезекиа хааны арван дөрөв дэх жилд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудыг довтлон ирж, эзлэн авав.


Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчлав. Түүний эхийг Зехариагийн охин Аби гэдэг байв.


Тэгээд Амозын хүү Исаиа Хезекиад илгээн, —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас Би чамайг сонслоо” гэв.


Хаанчлалынхаа найм дахь жилд, залуухан байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж эхлэв. Арван хоёр дахь жилд тэрээр Иуда болон Иерусалимыг мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон шон болон сийлмэл, цутгамал хөргүүдээс цэвэрлэж эхэлсэн юм.


Түүний өдрүүд тодорхойлогдсон хойно саруудынх тоо Тантай хамт. Та түүний хязгааруудыг тогтоодог бөгөөд тэрээр давж чаддаггүй аж.


Өөрийнх нь бурханлаг хүмүүсийн үхэл ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэйд тооцогддог.


Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, Тэдний шархыг боодог.


ЭЗЭН, миний залбирлыг сонсож, Миний хашхирах дуунд чих тавиач. Нулимсанд минь бүү дуугүй байгаач. Би Танд харь хүн, Өөрийн бүх эцэг өвгөдийн адил түр суугч болой.


Миний төөрөн явсныг Та тоолсон билээ. Миний нулимсыг тулмандаа хийгээч. Тэд Таны номд бичигдээгүй гэж үү?


ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөд ЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.


Алах хийгээд анагаах цаг, Нураах хийгээд босгох цаг,


Тэгээд Амозын хүү Исаиа Хезекиад үг илгээн, “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас


Тэгэхэд ЭЗЭНий үг Исаиад ирж, —


“Миний тайтгарлаас, тусламж гуйсан хашхиралтаас минь чихээ бүү нуугаач” гэсэн миний дууг Та сонсжээ.


“Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” хэмээн айлдсаныг та нар уншаагүй хэрэг үү? Тэр бол үхэгсдийнх бус, харин амьдын Бурхан гэж хэлэв.


Харин тэнгэр элч түүнд хандан —Захариа аа, бүү ай. Учир нь чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно.


“Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явж байгаа бүх хүнийг Бурхан чамд соёрхсон” гэв.


Гэвч дарамтанд байгсдыг тайвшруулагч Бурхан Титийн ирэлтээр биднийг тайвшруулав.


Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa