Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 36:12 - Ариун Библи 2004

12 Гэтэл Рабшаке —Миний эзэн эдгээр үгсийг хэлүүлэхийн тулд намайг зөвхөн танай эзэн хийгээд та нар уруу явуулсан гэж үү? Та нартай хамт өөрсдийн баасаа идэж, шээсээ уух тавилантай хэрмэн дээр сууж байгаа тэдгээр хүмүүс уруу бас илгээгээгүй гэж үү? гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Харин Рабшаке —Эзэн минь эдгээр үгийг хэлүүлэхийн тулд намайг танай эзэн хийгээд та нар уруу л зөвхөн явуулсан гэж үү? Та нартай хамт баасаа идэж, шээсээ уух тавилантай, хэрмэн дээр сууж байгаа тэр хүмүүст бас илгээсэн бус уу? гэв.

Onani mutuwo Koperani




Исаиа 36:12
11 Mawu Ofanana  

Харин Рабшаке тэдэнд —Эдгээр үгсийг хэлүүлэхийн тулд миний эзэн намайг зөвхөн танай эзэн хийгээд та нар уруу явуулсан гэж үү? Та нартай хамт өөрсдийн баасаа идэж, шээсээ уух тавилантай, хэрмэн дээр сууж байгаа тэдгээр хүмүүс уруу бас илгээгээгүй гэж үү? гэв.


Тэгэхэд Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед хандан —Эдүгээ та боолуудтайгаа арамей хэлээр яригтун. Бид ойлгоно. Хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.


Тэгээд Рабшаке босож зогсон иудей хэлээр, чанга дуугаар хашхиран —Агуу хаан болох Ассирийн хааны үгсийг сонсогтун.


Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч, өлссөн хэвээрээ. Тэд зүүн гарт юу байгаагаа идэвч үл цадна. Хүн бүр өөрийнхөө шууны махнаас иддэг.


Би тэднээр хөвгүүд, охидынх нь махыг идүүлж, тэд бүслэлтэнд болон дайснууд нь ба өөрсдийнх нь амийг хайгчдын учруулсан зовлон дотор бие биеийнхээ махыг идэх болно» хэмээв” гэж хэл.


Чи үүнийг арвайн талх мэт болгож, тэдний нүдний өмнө хүний баасаар шарж ид гэв.


Түүнээс гадна, Тэр надад —Хүний хүү, харагтун. Би Иерусалимд талхны нөөцийг үгүй болгох гэж байна. Тэд талхыг жинлэн зовнилтойгоор идэж, усыг хэмжиж айдастайгаар уух болно.


Цааш нь та нар өөрсдийн хөвгүүдийнхээ махыг, охидынхоо махыг идэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa