3 Тэнхэлгүй гарыг хүчтэй болгон, суларсан өвдгийг бататгагтун.
3 Сульдсан гарыг тэнхрүүлэгтүн Салгалсан өвдгийг бэхжүүлэгтүн!
Тэдний бүх хөрш нь сайн дурын өргөл гэж өгөгдсөн бүхнээс гадна мөнгөн эд зүйлс, алт, эд бараа, мал сүрэг болон үнэт зүйлсээр тэднийг урамшуулан дэмжив.
Би та нарыг амаараа хүчирхэгжүүлж, уруулынхаа хөдөлгөөнөөр та нарын зовлонг нимгэлэх байсан.
Гэвч Мосегийн гар цуцжээ. Тэгэхэд тэд чулуу авч, түүнд тавьж өгөхөд, тэр чулуун дээр суув. Аарон, Хур нар түүний гарыг нэг нь нэг талаас, нөгөө нь нөгөө талаас нь түшив. Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв.
Тэгэхэд хүний дүртэй тэр нэгэн надад дахин хүрч, намайг чадалтай болгов.
Тэр өдөр Иерусалимд хандан “Сион оо, бүү ай. Гараа бүү унжуул.
Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Түмэн цэргийн ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан өдрөөс эш үзүүлэгчдийн амнаас тунхаглагдсан эдгээр үгсийг энэ өдрүүдэд сонсож буй та нар сүм баригдаж дуусах хүртэл гар чинь хүчтэй байг.
Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул гэхэд
Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.
Тэнд хэсэг хугацаагаар байж байгаад тэд замд гарч, Галатын дүүрэг болон Фругийг амжилттай туулан гарахдаа бүх дагалдагчдыг урамшуулж явлаа.
Иймд цуцсан гар, сульдсан өвдгөө тэнхрүүлэгтүн.
тэдний юу ярилцаж байгааг сонс. Ингэсний дараа чи хуаран уруу дайрах хүч зоригтой болно гэв. Тэгээд Гидеон, зарц Пурагийн хамт хуаран дахь цэргийн харуулууд уруу явцгаав.
Тэрээр Давидад —Бүү айгтун. Учир нь миний эцэг Саулын гар чамд хүрэхгүй бөгөөд чи Израилийн хаан болж, би чиний дараа зогсох хүн болно. Миний эцэг Саул ч энэ тухай мэдэж байгаа хэмээн өгүүлэв.