Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 34:7 - Ариун Библи 2004

7 Бас зэрлэг шар тэдэнтэй, залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж, тэдний газар нь цусаар нэвчиж, тоос шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Бас зэрлэг үхэр тэдэнтэй, Залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж, Газар нь цусаар нэвчиж, Шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.

Onani mutuwo Koperani




Исаиа 34:7
15 Mawu Ofanana  

Намайг арслангийн амнаас авраач. Зэрлэг үхрийн эврээс аварч, Надад хариу өгөөч.


Хөл доороо мөнгөний өөдсийг гишгэлдэг Зэгсэн дундах араатнууд болон Ард түмнүүдийн тугалуудын дундах бухан сүргийг зэмлэ. Тэрээр дайнд баярлагч хүмүүсийг тараажээ.


Харин Та миний эврийг зэрлэг үхрийнх мэт өргөмжилсөн. Би шинэхэн тосоор тослогдсон.


Би хилэгнэн ард түмнүүдийг гишгэн, уураараа тэднийг согтоон, тэдний шүүсийг газарт асгасан юм”.


Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир. Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө. Учир нь та нарын хядлагын болон таран бутралтын үе ирсэн бөгөөд та нар шилмэл сав шиг унана.


Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт юм. Учир нь тэд ч хүртэл бас эргэж, хамтдаа зугтаасан. Тэдний гай гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.


“Миний өв залгамжлалыг тоногчид оо, та нар баяр хөөртэй, баяссан байгаа тул тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж, азарганууд мэт янцгаадаг тул,


Түүний бүх залуу бухыг илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.


Уулсад тултал нь Би бас чамаас гоожсон цусыг газарт уулгах болно. Жалганууд ч чамаар дүүрэх болно.


Хүний хүү, чиний хувьд гэвэл, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Аливаа төрлийн шувууд болон хээрийн аливаа араатанд хэлэгтүн. «Цугларч ирцгээ. Та нар мах идэж, цус уухын тулд Израилийн уулсын дээрх агуу тахил болгон Би та нарын төлөө өргөх гэж байгаа Миний тахил уруу тал бүрээс цуглар.


Та нар хүчит эрсийн махыг идэж, дэлхийн ноёдын цусыг уух болно. Тэд хуцнууд, хурганууд, ухнууд ба бухнууд мэт бөгөөд тэд бүгд Башаны таргалуулсан мал мэт юм.


Бурхан тэднийг Египетээс гарган авчирдаг Тэр бол тэдний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт юм.


Бурхан түүнийг Египетээс гаргадаг, Тэр бол түүний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт болой. Өөрийн дайсан болох үндэстнүүдийг тэр цөлмөж, ясыг нь хэсэгчин бяцлаж, өөрийн сумаараа тэднийг хэмхчинэ.


Түүний сүр хүч нь ууган тугал шиг, түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөд түүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ. Тэд бол Ефраимын түмтүүд, Манассегийн мянгатууд болой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa