Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 33:4 - Ариун Библи 2004

4 Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна. Царцаа дэвхрэх шиг хүмүүс түүн дээр овооролдоно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна. Царцаа дэвхрэх шиг, Хүмүүс түүн дээр овооролдоно.

Onani mutuwo Koperani




Исаиа 33:4
11 Mawu Ofanana  

Аса болон түүнтэй хамт байсан хүмүүс тэднийг Герар хүртэл хөөв. Етиопчууд ЭЗЭНий өмнө болон Түүний цэргийн өмнө устсан тул маш олон етиопчууд үхэж, тэд дахин сэргээгдээгүй. Иудачууд асар их олзтой харьлаа.


Иехошафат өөрийн хүмүүстэйгээ олзоо авахаар ирэхдээ эд зүйл, хувцас болон үнэт зүйлс зэрэг дааж чадахааргүй их юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд гурван хоногийн турш олз авч байв.


Чиний аргамж тайлагдаж, шургийн суурь нь уягдахгүй, дарвуул дэлгэж чадахгүй. Тэр үед тансаг их олз омог чинь хуваагдаж, доголон хүн ч хувь хүртэнэ.


Аянгын дуунаар хүмүүс зугтаж, Таныг босоход үндэстнүүд тараагдана.


ЭЗЭН өндөрт орших учир өргөмжлөгдөнө. Тэр Сионыг шударга ёс, үнэн зөвөөр бялхаана.


Тиймээс харагтун, Би та нарын эсрэг Өөрийн мутраа сунгаж, та нарыг үндэстнүүдэд олз болгон өгнө. Би та нарыг ард түмнүүдээс таслан, та нарыг газруудаас устгана. Би та нарыг сөнөөнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно».


Зажлагч голионы үлдээсэн юмыг сүрэг голио идэж, сүрэг голионы үлдээснийг мөлхөгч голио идэж, мөлхөгч голионы үлдээснийг сүйтгэгч голио идсэн юм.


“Дараа нь та нарын дунд Миний илгээсэн агуу их цэргүүд болох сүрэг голио, мөлхөгч голио, сүйтгэгч голио, зажлагч голионуудын идэж дуусгасан он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө.


Тэдний өмнө гал шатаж, ард нь дөл дүрэлзэнэ. Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг нь Едений цэцэрлэг шиг байдаг боловч тэдний ард зэлүүд цөл шиг болдог. Тэднээс зугтах юм огт үгүй.


Тэд хот уруу дайран, хэрмэн дээгүүр гүйлдэж, гэрүүд уруу авиран орж, хулгайч мэт цонхоор дотогш орно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa