Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 32:7 - Ариун Библи 2004

7 Зальт этгээдүүдийн хувьд тэдний зэвсэг нь бузар муу билээ. Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч, худал хуурмаг үгсээр үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд тэрээр хорт муу арга зохиодог.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Зальт этгээдийн зэвсэг нь ёрын муу билээ. Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч, Худал хуурмаг үгсээр Үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд Булай санааг тэрээр зохиодог.

Onani mutuwo Koperani




Исаиа 32:7
24 Mawu Ofanana  

Хорон санаатнууд намайг устгахаар отон хүлээдэг. Би Таны гэрчлэлүүдийг гүн тунгаана.


Чиний ноёд бол бослого гаргагчид, хулгайчдын найзууд. Хүн бүр хахуульд дуртай бөгөөд шан харамж хөөцөлддөг. Тэд өнчнийг хамгаалдаггүй, бэлэвсний өргөдлийг хүлээн авдаггүй.


Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана. Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж, уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална.


Нүгэлтэн энэрэл хайрыг үзэвч зөв явдлыг сурдаггүй. Зөв шударгын газарт тэрээр бурууг үйлдэн, ЭЗЭНий цог жавхланг мэдэрдэггүй.


Үгээр хүнийг буруутгагчид, дааман хаалган дээр шүүгч нэгнийг занганд оруулагчид, худал баримтаар зөвтнийг буруутан болгогчид таслагдана.


Хахуулиас болж нүгэлтнийг зөвтгөж, шударга хүмүүсийн зөв байдлыг зайлуулагчид гаслантай яа!


Хилэнцтэн нь өөрийн замаа, шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод, ЭЗЭН уруу эргэх болтугай. Түүнийг Тэр өрөвдөнө. Бидний Бурхан уруу эргэгтүн. Учир нь Тэр өгөөмрөөр уучилна.


Тийм ээ, үнэн үгүйлэгдэж байна. Бузар муугаас холдогч нь өөрийгөө золиос болгов. ЭЗЭН үүнийг хараад, шударга ёс байхгүй байсанд Түүний мэлмийд таалагдаагүй.


Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна. Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд,


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Олон хүн шинэчлэгдэн, ариусгагдаж, цэвэршүүлэгдэнэ. Харин хилэнцэт хүмүүс хилэнцээ үйлдэнэ. Хилэнцэт хүмүүсийн нэг нь ч ойлгохгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно.


Орондоо мууг бэлдэн, гэм бурууг төлөвлөгчид гаслантай яа! Өглөөний гэрэлд тэд үүнийгээ үйлддэг. Учир нь энэ нь тэдний гарын мэдэлд байдаг билээ.


Хэрвээ салхи хийгээд худал хуурмагийн хойноос алхаж буй хүн худал ярьж, «Би та нарт дарс болоод нэрмэл архины талаар ярина» гэж хэлсэн бол, тэрээр энэ ард түмний эш үзүүлэгч болно.


Есүсийг зальжин аргаар барьж, алахаар хуйвалдацгаав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa