5 Цаашид тэнэгийг сурвалжит хүн гэж дуудахгүй, зальт этгээдийг өглөгч гэхгүй.
5 Цаашид тэнэгийг сурвалжит хүн гэж дуудахгүй, Зальт этгээдийг өглөгч гэхгүй.
Олиггүй этгээдүүд хүний хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөд Хорон муу хүмүүс эргэн тойронд явдаг.
Түүний нүдэнд олиггүй хүн жигшигддэг Боловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг юм. Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй.
Зальт этгээдүүдийн хувьд тэдний зэвсэг нь бузар муу билээ. Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч, худал хуурмаг үгсээр үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд тэрээр хорт муу арга зохиодог.
Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид, харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид, гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид гаслантай яа!
Тиймээс та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондохыг дахин ялгадаг болно.
Тэр өөдгүй хүн Набалыг эзэнтэн минь бүү хайхрагтун. Учир нь тэр өөрийнхөө нэртэй адил хүн. Түүний нэрийг Набал гэдэг бөгөөд мунхаг байдал түүнтэй хамт билээ. Харин таны шивэгчин би эзэнтний илгээсэн залуусыг хараагүй юм.