4 Адгуу хүний зүрх мэдлэгийг ялган таньж, хэлгий хүний хэл нь тод ярих гэж яарна.
4 Адгуу хүний зүрх Мэдлэгийг ялган таньж, Хэлгий хүний хэл нь Тод ярих гэж яарна.
ЭЗЭН түүнд —Хэн хүний амыг бүтээсэн бэ? Хэн хүнийг хэлгүй, эсвэл дүлий, хараатай, эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү?
Ам чинь шилдэг дарс мэт байх болтугай. Энэ нь нойрсож буй нэгний уруулаас зөөлнөөр урсан гарч, миний хайртад төвөггүй хүрнэ. —
Сүнсээр төөрөгчид үнэнийг мэдэж, шүүмжлэгчид зааврыг хүлээн авна” гэв.
Хулчгар зүрхтнүүдэд “Зоригтой бай. Бүү ай. Үзэгтүн, та нарын Бурхан өшөө авахаар ирнэ. Бурхан хариуг нь өгөхийн тулд ирэхдээ та нарыг аварна” гэж хэлэгтүн.
Тэгээд сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих нь онгойно.
Тэр үед Есүс хариу болгон —Тэнгэр газрын Эзэн, Эцэг минь ээ, Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж балчир хүүхдүүдэд илчилсэн билээ.
Есүс түүнд хариуд нь —Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм.
Эрдэм номгүй, боловсролгүй Петр, Иохан хоёрын ийнхүү зүрх зоригтой байгааг нь тэд хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв.
Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр үргэлжлэн нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олон хүн итгэлд дуулгавартай болж байлаа.
Харин тэд зөвхөн “Биднийг хавчиж байсан нэгэн тэр үед устгахаар оролдсон итгэлээ эдүгээ тунхаглаж байна” гэдгийг л сонссоор байсан.