19 Ойд мөндөр орж, хот доош оруулагдсан боловч,
19 Ойд мөндөр орж Хот доош шигдэх болно.
Тэр түүний шигүү ойн сүр жавхлан, үр жимст цэцэрлэг бүгдийг нь устгана. Өвчтэй хүн доройтдогийн адил болно.
Түүний ойн моддоос үлдсэн моддын тоо нь хүүхэд бичиж болмоор тун бага байх болно.
Харагтун, түмэн цэргийн БУРХАН Эзэн бүх хүчээрээ модны мөчрийг тас цавчина. Хэмжээгээр өндөр нь цавчигдана, ихэмсэг хүмүүс басамжлагдана.
Эмх замбараагүй хот нурж, байшин бүр хаагдаж, хэн ч үл орно.
Хотын дотор хоосрол үлдэж, дааман хаалга нь эвдэрчээ.
Учир нь Та хотыг овоо, бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, хэзээ ч дахин сэргээгдэхгүй.
Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж, шаналсан ядууст өмөг түшиг болж, шуурганаас хоргодох газар, халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ. Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь хананы эсрэг аадар мэт билээ.
Өндөрт залрагчдыг Тэрээр номхтгож, халдашгүй хотыг доройтуулан, газарт унаган шороонд шиднэ.
Бэхлэгдсэн хотууд хоосорч, эдлэн газар нь цөл мэт мартагдана. Тэнд тугал бэлчин, мөн хэвтэж, мөчрүүдийг нь иднэ.
Би шударга ёсыг хэмжих шугам болгон, үнэн зөвийг түвшин болгоно. Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин, нууц газрыг усаар нөмөргөнө.
Үзэгтүн, шуурган мөндөр, сүйрлийн хар салхи мэт, үерлэх усны хүчит шуурга мэт хүч чадалт нэгэн Эзэнд бий. Түүнийг Өөрийн мутраараа дэлхий уруу чулуудна.
Дараа нь чамайг доош буулгана. Чи газраас ярьж, чиний үг шороон дотроос бувтнах мэт сонсогдон, дуу хоолой чинь газраас гарах сүнсний дуу мэт байж, яриа чинь шорооноос шивнэх мэт байна.
ЭЗЭН Өөрийн эрх мэдлийн дуу хоолойг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор Өөрийн мутраа буулган үзүүлнэ.
Чи боолуудаараа дамжуулан Эзэнийг доромжилж, «Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа. Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд хүрч очно.
Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.
Харин Тэр халин урсах үерээр түүний байрлалыг эцэс болгож, Өөрийн дайснуудыг харанхуй уруу мөшгөн хөөнө.
Агар мод оо, уйлагтун. Учир нь хуш мод унаж, сүр жавхлант модод устгагдлаа. Башаны царс модод оо уйлагтун. Түнэр ой доош буув.
Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэн боловч тэр нь нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурилагдсан байв.
Хүчит нэгэн тэнгэр элч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч тэнгис уруу чулуудангаа —Агуу хот Вавилон ийнхүү хүчээр доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй.
Эхнийх нь бүрээгээ таттал, цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатаж, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.