Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 32:14 - Ариун Библи 2004

14 Учир нь орд харш хаягдан, их шуугиант хот мартагдан, хэрэм цамхгууд нь үүрд малын бэлчээр, хулангуудын хороо болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Учир нь орд харш хаягдан Их шуугиант хот мартагдан Хэрэм цамхгууд нь үүрд Малын бэлчээр, хулангийн хороо болно.

Onani mutuwo Koperani




Исаиа 32:14
27 Mawu Ofanana  

Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх барилгуудыг шатаажээ. Хамгийн том өргөөг ч хүртэл тэр галдан шатаав.


Үүний дараа тэрээр Давидын хотын гадна Гихоны баруун тал дахь хөндийд гаднах хэрмийг босгож, Загасан Хаалганы үүд хүртэл үргэлжлүүлэн, Офелыг хүрээлүүлсэн бөгөөд хэрмийг маш өндөр барив. Дараа нь Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад тэрээр цэргийн дарга нарыг байрлуулав.


Офелд амьдрагч сүмийн үйлчлэгчид Усны Хаалганы өмнө талаас зүүн тийш цухуйсан цамхаг хүртэл засвар хийв.


Тэдгээр нь хээр талын араатан амьтан бүрийг ундаалж, Хулангуудын цангааг ч тайлдаг.


Их шуугиан, хөл үймээн ихтэй, цэнгэлтэй хот оо. Чиний алагдсан хүмүүс илдэнд алагдсангүй, тулаанд үрэгдсэнгүй.


Эмх замбараагүй хот нурж, байшин бүр хаагдаж, хэн ч үл орно.


Хотын дотор хоосрол үлдэж, дааман хаалга нь эвдэрчээ.


Учир нь Та хотыг овоо, бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, хэзээ ч дахин сэргээгдэхгүй.


Бэхлэгдсэн хотууд хоосорч, эдлэн газар нь цөл мэт мартагдана. Тэнд тугал бэлчин, мөн хэвтэж, мөчрүүдийг нь иднэ.


Түүний дааман хаалганууд гашуудан уйлж, хаягдсан тэрээр газар дээр сууна.


Миний чихэнд түмэн цэргийн ЭЗЭН “Үнэхээр, олон байшингууд хоосорч, том сайхан нь хүртэл эзэнгүй болно.


Дараа нь би —Эзэн минь, хир удах вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, орон байр эзгүйрч, газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.


Мянган мөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр өргөст халгай, үүргэнийн бут ургана.


Хулангууд нүцгэн дов толгод дээр зогсдог. Тэд цөөвөр чононууд мэт аахилдаг. Ямар ч ургамал байхгүй тул нүд нь муудна.


Учир нь энэ хотын гэрүүдийн талаар болон бүслэлтийн далангууд, илдний өмнө нураагдсан Иудагийн хаадын гэрүүдийн талаар Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.


Тэгтэл Вавилоны хаан тэднийг цохиж, Хаматын нутагт Риблад тэднийг алжээ. Ийнхүү Иуда өөрийн нутгаас цөллөгт хөөгдлөө.


Босоцгоо, шөнөөр довтолж, түүний ордонг сүйтгэцгээе!


Эс тэгвэл Би түүнийг нүцгэлэн, анх мэндэлсэн өдрийнх шиг нь түүнийг ил гаргана. Би бас түүнийг цөл мэт, зэлүүд газар мэт болгон, цангааж алах болно.


Тийм учраас та нараас болж Сион нь талбай мэт хагалагдаж, Иерусалим нь сүйрлийн овоо болж, сүмийн уул нь ойн модот өндөр газрууд болно.


Энэ бол аюулгүй оршдог, баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зэвүүцэн даллах болно.


Эрэг нь Иудагийн гэрийн үлдэгсдэд зориулагдана. Тэд тэнд бэлчих болно. Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ. Учир нь тэдний Бурхан ЭЗЭН тэднийг халамжилж, тэдний амжилтыг сэргээнэ.


Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно.


Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa