Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 31:8 - Ариун Библи 2004

8 “Хүмүүний бус сэлмээр ассиричууд унаж, хүмүүний бус илд тэднийг залгина. Тэд илднээс зугтах бөгөөд залуус нь албадан ажиллагсад болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 “Хүмүүний бус сэлмээр ассиричууд унаж, Хүмүүний бус илд тэднийг залгина. Тэд илднээс зугтах бөгөөд Залуус нь албадлагын ажиллагсад болно.

Onani mutuwo Koperani




Исаиа 31:8
21 Mawu Ofanana  

Тэрээр амрах газраа хараад, Сайн гэж тооцоод, Мөрөө доошлуулж, Ачаагаа үүрээд, Хүнд хүчир дарамтан дор зарагдана.


ЭЗЭН тэнгэр элчээ илгээн, Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчид, жанжнууд, түшмэдийг алуулжээ. Ингээд тэрээр ичгүүртэйгээр өөрийн нутаг уруугаа буцав. Тэр өөрийн бурхны сүмд орох үед өөрийнх нь хүүхдүүдийн зарим нь түүнийг тэнд нь илдээр алжээ.


Эзэн Сион уул болон Иерусалимд Өөрийн бүх ажлыг дуусгамагц, “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ” гэж айлдана.


Учир нь тун удахгүй та нарын эсрэг Миний зэвүүцэл дуусгавар болж, Миний уур хилэн тэдний сүйрэл уруу чиглэгдэнэ.


Хүмүүс тэднийг өөрсөдтэйгөө хамт авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт зарц, шивэгчид болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдыгаа тэд захирах болно.


Би Ассирийг Өөрийн нутагт устган, Өөрийн уулан дээр гишгэнэ. Тэгэхэд түүний буулгыг тэднээс авч, дарамтыг нь тэдний мөрнөөс зайлуулна.


Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л тэд алс хол зугтаж, салхинд хийссэн уулан дахь хивэг, шуурганд хуйлрах шороо мэт туугдах болно.


Учир нь тэд илднээс, далайсан илднээс, татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм.


Түүнийг цохисон хүмүүсийг цохисон шиг Тэр түүнийг цохисон уу? Түүнийг алсан тэд алагдсан шиг тэр бас алагдсан уу?


Гэвч гэнэт нэгэн агшинд л чиний үй түмэн дайснууд нарийн тоос мэт болж, үй олон харгис хүмүүс хийсэн одох хальс, сүрэл мэт болно.


Өөрсдийг чинь сүйтгээгүй байхад сүйтгэгч, өөрсдийг нь дээрэмдээгүй байхад бусдыг дээрэмдэгчид харамсагтун. Та нар бусдыг сүйтгэхээ болиход, өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсоход, та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана” гэв.


Учир нь ЭЗЭН галаар хийгээд Өөрийн илдээр бүх махан биеийн дээр шүүх ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.


Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах өшөө авалтын өдөр болох тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэнийх билээ. Илд залгиж, цадаж, тэдний цусыг дүүртлээ ууна. Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.


Хүний хүү эш үзүүлэн “Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд болон тэдний доромжлолын тухай ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүл. “Илд, илд сугалагдсан, тэр нь аянга мэт байхын тулд, залгихын тулд аллагад зориулан өнгөлөгдсөн.


Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэдгээрийг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНээр аврах бөгөөд тэднийг нум, илд, тулаан, морьд, эсвэл морьтнуудаар аврахгүй хэмээв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa