Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 31:4 - Ариун Библи 2004

4 Учир нь ЭЗЭН надад “Олон хоньчид нийлэн хашхирч, гуугалавч тэдний дуу чимээг үл хайхран, айхгүйгээр олзон дээрээ архирагч арслан, залуу арслан шиг түмэн цэргийн ЭЗЭН дайн хийхээр Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Учир нь ЭЗЭН надад “Олон хоньчид нийлэн хашхирч, гуугалавч Дуу чимээг нь үл хайхран, айлгүйгээр Олзон дээрээ архирагч арслан, залуу арслан шиг Түг түмдийн ЭЗЭН дайн хийхээр Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 31:4
21 Mawu Ofanana  

Тэрээр —Бүх Иуда, Иерусалимын оршин суугчид болон Иехошафат хаан аа, сонсоцгоо. ЭЗЭН та нарт ийн айлдахдаа “Энэ асар их цэргээс болж бүү айж, бүү зүрх алдагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм.


ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар чимээгүй бай! гэж хэлэв.


Тэр тэдний тэрэгний дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд —Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.


Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн түүний зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, сүр жавхлангийнх нь дор дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.


Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун. Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм”.


ЭЗЭН Өөрийн эрх мэдлийн дуу хоолойг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор Өөрийн мутраа буулган үзүүлнэ.


Тэдний дээр буулгах ЭЗЭНий шийтгэлийн таягийн цохилт бүр нь хэнгэрэг, босоо ятгын аятай байх болно. Дайнд Тэр зэвсгээ далайн, тэдэнтэй байлдана.


ЭЗЭН дайчин мэт урагшилж, дайнч мэт зүтгэн босож, дуугаа өндөрлөн дайнд уухайлж, Өөрийн дайсныг дарна.


Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудуулах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.


Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд Тэр арслан мэт архирах болно. Үнэхээр Тэр архирч, Түүний хөвгүүд нь баруун зүгээс чичирсээр ирэх болно.


Арслан нь архирчээ! Хэн үл эмээх вэ? Эзэн БУРХАН айлджээ! Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?


Тэр өдөр ЭЗЭН Иерусалимын оршин суугчдыг хамгаална. Тэдний дундах дорой нэг нь тэр өдөр Давид мэт болж, Давидын гэр Бурхан мэт, тэдний өмнө ЭЗЭНий тэнгэр элч мэт байх болно.


Дараа нь ЭЗЭН урагшлан, тулааны өдөрт дайтдаг шигээ тэдгээр үндэстнүүдийн эсрэг Тэр дайтна.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би хотыг хүрээлэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно” гэв.


Түмэн цэргийн ЭЗЭН тэднийг хамгаална. Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ. Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно. Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж, тахилын ширээний өнцгүүд мэт норно.


Гэвч цэргүүд болон үүгээр өнгөрөн буцагчаас болж Би Өөрийн өргөөг тойруулан хүрээлнэ. Одоо Би Өөрийн мэлмийгээр харсан учир ямар ч дарлагч дахин тэдний дээгүүр гарахгүй.


арслан хүрхрэх адил чанга дуугаар хашхирав. Түүнийг хашхирахад долоон аянгын нижигнээн дуу гаргалаа.


Ахлагчдын нэг нь надад —Уйлахаа боль. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa