Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 30:3 - Ариун Библи 2004

3 Гэвч Фараоны хамгаалалт нь та нарын ичгүүр болно. Египетийн сүүдэрт орогнох нь та нарын гутамшиг болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Гэвч Фараоны хамгаалалт та нарт ичгүүр, Египетийн сүүдэрт орогнох нь гутамшиг болно.

Onani mutuwo Koperani




Исаиа 30:3
18 Mawu Ofanana  

Одоо харагтун, чи энэ хугарсан хулсан таяг болох Египетэд найдаж байна. Хэрэв хүн энэ таягийг түшвэл тэр нь алгыг нь шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдэд ингэж ханддаг.


Өстний эсрэг бидэнд туслаач, Учир нь хүнээр авруулах нь хоосон юм.


Хэцүү цагт итгэлгүй хүнд найдах нь янгинах шүд, доголон хөл мэт буюу.


Тэд өөрсдийнх нь найдвар болох Куш ба өөрсдийнх нь сайрхал болох Египетээс болж айж, ичих болно.


Тэгээд тэр өдөр энэ эргийн орны оршин суугчид “Харагтун, бидний найдвар ийм юм. Бид Ассирийн хаанаас чөлөөлөгдөхийн тулд тусламж хүсэн тийш зугтсан. Бид тэгэхээр яаж амь мултрах вэ?” гэж хэлнэ гэв.


Харагтун, чи энэ хугарсан хулсан таяг болох Египетэд найдаж байна. Хэрэв хүн энэ таягийг түшвэл тэр нь алгыг нь шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.


Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ? Ассири чамайг шившиг болгосны адил Египет ч бас чамайг шившиг болгоно.


Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр Миний уур, хилэн асгарсан шиг, та нарыг Египет уруу ороход та нарын дээр Миний хилэн асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Та нар энэ газрыг дахиад харахгүй”.


Тийм учраас очиж, амьдрахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн болон тахлаар үхнэ гэдгийг та нар одоо тодорхой ойлгох ёстой гэв.


Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан “Үзэгтүн, Би Тебесийн Амон, Фараон, Египетийг бурхад болон хаадтай нь хамт, Фараоныг болон түүнд найддаг хүмүүсийг ч хүртэл шийтгэх гэж байна.


Тэд чамайг гараараа барихад чи хугарч, тэдний хамаг гаруудыг урав. Тэд чамайг түшихэд чи хугарч тэдний хамаг ууцыг нь ганхуулав».


Тэр зүйл нь өөрөө алба гувчуур болж Ассири уруу Иареб хаан уруу аваачигдана. Ефраим ичгүүрт баригдан, Израиль нь өөрийн зөвлөгөөнөөс болж ичгүүрийг хүртэнэ.


Учир нь Судар «Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй» гэдэг.


Найдвар нь урам хугалдаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa