Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 30:25 - Ариун Библи 2004

25 Цамхгууд унах их аллагын өдөр аливаа сүрлэг уул, аливаа өндөр толгод дээр гол горхи урсана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

25 Цамхгууд унах их аллагын өдөр аливаа сүрлэг уул болоод өндөр толгод бүр дээр гол горхи урсана.

Onani mutuwo Koperani




Исаиа 30:25
22 Mawu Ofanana  

Учир нь орд харш хаягдан, их шуугиант хот мартагдан, хэрэм цамхгууд нь үүрд малын бэлчээр, хулангуудын хороо болно.


Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхдэл болсон байжээ.


Тэр тэднийг цөлөөр дагуулах үед тэд цангаагүй. Тэр тэдний төлөө хаднаас ус гаргаж, хадыг хагалан ус оргилуулав.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Би бас хуш модны сүрлэг оройгоос мөчир авч, түүнийг тарих болно. Би түүний залуу мөчрүүдийн хамгийн оройгоос зөөлөн мөчрийг зулгааж, өндөр, сүрлэг уулан дээр тарих болно.


Би ард түмнүүдээс тэднийг гаргаж, улсуудаас тэднийг цуглуулж, тэднийг уугуул нутагт нь аваачна. Израилийн уулс, урсгалуудын дэргэд болон тэр нутаг дахь хүмүүс оршин буй хамаг газруудад Би тэднийг тэжээх болно.


Би тэднийг болон Миний толгодын эргэн тойрон дахь газруудыг ерөөл болгоно. Цаг улиралд нь Би бороог оруулах болно. Тэр бол ерөөлийн бороо болох билээ.


Дараа нь тэр намайг өргөөний хаалганд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг уруу ус урсан гарч байв. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Ус нь доороос, өргөөний баруун гар талаас, тахилын ширээний өмнө талаас урсаж байв.


Тэр өдөр уулс чихэрлэг дарсыг дуслуулж, толгод сүүгээр урсаж, Иудагийн бүх горхинд ус урсах болно. ЭЗЭНий өргөөнөөс нэгэн булаг оргилж, Шиттимийн хөндийг услах болно.


Та нарын бүх бэхлэлт бол боловсорсон жимстэй инжрийн мододтой адил юм. Тэднийг сэгсрэхэд л тэд идэгчийн аманд унадаг.


Түүний хувингуудаас ус урсах агаад түүний үр нь их усны дэргэд байж, түүний хаан нь Агагаас илүү өндөр байх бөгөөд түүний хаанчлал нь өргөмжлөгдөх болтугай.


Надад итгэдэг хүн “Түүний дотроос амийн усны гол урсах болно” гэж Сударт хэлсэнчлэн байх болно гэв.


Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм.


Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах талст мэт гялалзсан амийн усны голыг үзүүлсэн нь


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa