Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 30:12 - Ариун Библи 2004

12 Ийм учраас Израилийн Ариун Нэгэн ийнхүү айлдаж байна. “Та нар энэ үгийг няцааж, дарлалд найдаж, заль мэхэнд түшиглэсэн учраас,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Ийм учраас Израилийн Ариун Нэгэн Ийнхүү айлдаж байна. Та нар энэ үгийг няцааж, Дарлалд найдаж, Заль мэхэнд түшиглэсэн учраас,

Onani mutuwo Koperani




Исаиа 30:12
23 Mawu Ofanana  

“Харагтун, Бурханыг өөрийн хоргодох газар болгоогүй, Харин өөрийн баялгийн элбэг дэлбэгт итгэж, Хүсэл дотроо хүчтэй байсан хүн энэ байна” гэх болно.


Хавчлага дарлалд бүү итгэ, Дээрэм тонуулд ч дэмий бүү найд. Баялгууд өсөж нэмэгдвэл тэдэнд зүрхээ бүү тогтоо.


Учир нь тэд хүчирхийллийг сэддэг бөгөөд Тэдний уруул нь гай зовлонгийн үгсийг л ярина.


Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй.


Учир нь та нар “Бид үхэлтэй гэрээ байгуулсан, бид Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө бидэнд хүрэхгүй. Учир нь бид худал хуурмагийг өөрсдийн хоргодох газар болгож, заль мэхээр өөрсдийгөө далдалсан” гэж хэлсэн.


ЭЗЭН Өөрийн ард түмний ахлагчид болон ноёдтой хамт шүүхэд орж байна. “Усан үзмийн талбайг та нар цөлмөсөн. Ядуусаас дээрэмдсэн олз чинь та нарын гэрт бий.


Миний ард түмнийг дарлаж, ядуусын нүүрийг нунтаглана гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.


“Нүгэл дээр нүглийг нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөж, Миний Сүнсний оролцоогүйгээр ундаан өргөлийг асгагч, дуулгаваргүй хөвгүүд гаслантай яа” гэж ЭЗЭН айлдаж байна.


Тусламж дэмжлэг нь ашиггүй хоосон Египет уруу хүртэл зөөж байна. Тийм учраас Би түүнийг “Юунд ч нэмэргүй Рахаб” гэж нэрлэсэн.


Чи өөрийнхөө хилэнцэд найдан, «Хэн ч намайг үзэхгүй» гэж өгүүлсэн. Чиний мэргэн ухаан, мэдлэг чамайг төөрөгдүүлжээ. «Би байна, надаас өөр хэн ч байхгүй» гэж чи зүрхэндээ өгүүлсэн.


Тийм учраас галын хэл сүрлийг түймэрдэн, галын дөлд хуйхлагдахын адил, тэдний үндэс нь өмхөрсөн мэт болж, тэдний цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түмэн цэргийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үзэн ядсан.


Яагаад гэвэл түмэн цэргийн ЭЗЭНий усан үзмийн талбай бол Израилийн гэр, Түүний таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч, цус урсгахыг үзэв. Зөвийг эрсэн боловч, зовлонт дууг сонсжээ.


Бид нүгэл үйлдэн, ЭЗЭНийг үгүйсгэн, Бурханаасаа эргэж буцан, дарлаж хавчин, босох тухай хэлэлцэн, зүрхнээсээ худал үгсийг ярьдаг.


Хэн ч зөв шударгаар шүүдэггүй, хэн ч үнэнээр өмгөөлдөггүй. Тэд самуун төөрөгдөлд итгэн, худал ярьдаг. Тэд гай тарьж, хилэнцийг төрүүлнэ.


Ефраимын тэргүүн нь Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм. Хэрэв чи итгэхгүй бол, чи үнэхээр цаашид тогтохгүй»” гэж хэл гэв.


—Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон, Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.


Энэ бол чиний шавга, Надаас чамд хэмжиж өгсөн хувь юм гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь чи Намайг мартаж, худал хуурмагт итгэсэн билээ.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Иудагийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж, Түүний тогтоолуудыг сахиагүй. Тэдний худал нь тэднийг төөрүүлэн дагуулжээ. Тэдний эцгүүд нь түүнийг дагаж байсан юм.


Та нарыг сонсдог хүн Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсдэг хүн Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсдэг хүн Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ.


Тиймд үүнийг эсэргүүцдэг хүн нь хүнийг бус, харин та нарт Өөрийн Ариун Сүнсийг өгдөг Бурханыг эсэргүүцэж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa