Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 3:24 - Ариун Библи 2004

24 Анхилуун сүрчгийг өмхий ус, бүсийг олс, гоёмсог зассан үсийг үс нь халцарсан хуйх, сайхан хувцсыг тааран өмсгөл, үзэсгэлэн гоог ичгүүрийн тамга орлоно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

24 Анхилуун сүрчиг нь өмхий ус, Бүс нь олс, гоёмсог зассан үс нь халцарсан хуйх, Сайхан хувцас нь тааран өмсгөл болж Үзэсгэлэн гоог ичгүүрийн тамга орлоно.

Onani mutuwo Koperani




Исаиа 3:24
28 Mawu Ofanana  

Залуу эмэгтэй бүрийн хаан Ахашверош уруу очих ээлж болоход тэр эмэгтэйчүүдэд зориулагдсан арван хоёр сарын гоо сайхны үйлчлэлийг гүйцээх ёстой байв. Мирийн тосны зургаан сар, мөн эмэгтэйчүүдийн үнэртэн ба оо энгэсгийн зургаан сар ажээ.


Би арьсан дээгүүрээ таар оёж, эврээ шороонд шаав.


Тэр ёрог даавуун дээл хийж, худалддаг бөгөөд Бөс даавууг худалдаачдад нийлүүлдэг.


Би өөрийнхөө оронд мирр, алое, шанц зэрэг анхилуун үнэртэнгүүдийг цацав.


Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон уруу, мөргөлийн өндөрлөгүүд уруу гарав. Моаб нь Небо болон Медебагийн төлөө уйлав. Хүн бүрийн толгой нь халзан бөгөөд сахлаа хусжээ.


Тэд гудамжинд таар өмсөж, дээвэр дээр болон талбай дээр хүн бүр цурхиран уйлалдаж, нулимс унагана.


Тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэн та нарыг таар нөмрөн, үсээ хусан, гашуудан уйлаач хэмээн дуудсан боловч,


толь, дотуур хувцас, алчуур, гивлүүр зэргийг бүгдийг нь авч хаяна.


Эзэн шүүлтийн сүнс ба шатаагч сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг түүний дотроос ариусгасны


Чи хаан уруу тостой очиж, үнэртнээ нэмэгдүүлсэн. Чи элчингүүдээ алс хол газар илгээн, Үхэгсдийн орон уруу буулгасан.


Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл. Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй.


Учир нь толгой бүр халзан, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гарууд дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна.


“Ай устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун! Раббагийн охид оо, хашхирагтун, таар бүсэлж, гашуудан, хана хэрмүүдийн дунд наашаа цаашаа гүй. Учир нь Малкам өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.


Миний ард түмний охин оо, таар өмсөж, үнсэн дотор өнхөр. Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд. Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.


Сионы охины ахмадууд газар сууна, тэд чив чимээгүй байна. Тэд толгой дээрээ шороо цацаж Өөрсдөдөө таар бүсэлжээ. Иерусалимын онгон охид толгойгоо газар хүртэл гудайлгажээ.


Бас тэд чиний төлөө өөрсдийгөө халзан болгож, өөрсдийгөө таараар хувцаслана. Тэд чиний төлөө сэтгэл шимшрэм гашуудан уйлах болно.


Тэд өөрсдийгөө таараар ороон, айдас жихүүдэс тэднийг эзэмдэнэ. Бүх нүүрэн дээр ичгүүр байж, бүх толгой нь халзан болно.


Тааран хувцас нөмөрсөн онгон бүсгүйн адил идэр залуу үеийнхээ болзоот залуугийн төлөө орилон уйлагтун.


Би хариуд нь үүнийг та нарт хийх болно. Би нүдийг чинь ширгээн, сэтгэлийг чинь хатаахад хүргэх гэнэтийн аймшиг, сүрьеэ, халуурлыг та нар дээр тохох болно. Бас та нар үрийг ашиггүйгээр суулгана. Учир нь түүнийг дайснууд чинь идэх болно.


Тэгээд Би та нарын баяр наадмуудыг гаслан, та нарын бүх дууг гашуудал болгон эргүүлнэ. Би хүн бүрийн ууцанд таар өмсгөж, толгой бүрийг халзан болгоно. Би үүнийг ганц хүүгийнхээ хойноос гашуудах үе мэт болгох бөгөөд үүний төгсгөл нь гашуун өдөр мэт байх болно.


Та нарын баяр баясгалан болох хүүхдүүдээ бодож өөрсдийгөө халзан болгон, үсээ хус. Бүргэд мэт их халзан бол. Тэд та нараас салан одож цөлөгдөх болно.


ЭЗЭН чамайг хатгаа, халуурал, халуун ханиад, халуун чичиргээ, ган гачиг, салхины гамшиг, хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана.


Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн, гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно. Би бас тэдэн уруу араатны шүд, тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.


Та нарын үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт чимэглэл чинь зөвхөн гадна талын үзэмж бүү байг.


Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно гэв.


Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн ч эдгээр гамшгуудыг захирах эрхтэй Бурханы нэрийг доромжиллоо. Тэд Түүнд алдрыг өргөе хэмээн гэмшсэнгүй.


Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад түүнийг шатахад гарах утааг хараад уйлж, гашуудна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa