Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 28:21 - Ариун Библи 2004

21 ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож, Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн, Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ. Тэр Өөрийн ажил, гайхамшигт ажлыг хийнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож, Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ. Тэр ажилаа, этгээд ажилаа хийнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 28:21
21 Mawu Ofanana  

Ингээд Давид Баал-перазим уруу ирж, тэнд тэднийг хиаруулав. Тэр —ЭЗЭН миний өмнө дайснуудыг минь үерийн ус мэт хэмх татлаа гэв. Тиймээс Давид тэр газрыг Баал-перазим хэмээн нэрлэжээ.


Тэгэхэд Давид ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор тийнхүү үйлдэж, Гебагаас Гезерийг хүртэл филистчүүдийг цохив.


Тиймээс тэд Баал-перазимд ирээд, Давид филистчүүдийг тэнд ялав. Давид хэлэхдээ —Бурхан үерийн ус мэт миний дайснуудыг миний гараар хэмх татлаа гэв. Тиймээс тэд тэр газрыг Баал-перазим гэж нэрлэжээ.


Давид Бурханы өөрт нь тушааснаар үйлдэж, тэд Гибеоноос Гезерийн цаана гартал филистчүүдийн цэргүүдийг бут цохив.


Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө босох вэ? Хэн гэм нүгэл үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө зогсох вэ?


Эзэн Сион уул болон Иерусалимд Өөрийн бүх ажлыг дуусгамагц, “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ” гэж айлдана.


Тэр өнгөрөх бүрдээ та нарыг барина. Өглөө бүр, өдөр шөнөгүй дайран өнгөрнө. Энэ мэдээг ойлгох нь үнэхээр аймшигтай байх болно” гэж айлдаж байна.


Тийм учраас үзэгтүн. Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг дахин бүтээнэ. Тэдний мэргэдийн мэргэн ухаан нь мөхөж, гярхай хүмүүсийн ялгах чадвар нь алга болно” гэв.


Харин Миний мутрын бүтээл болох хүүхдүүдээ тэр өөрийнхөө дотор харахдаа, тэд Миний нэрийг нандигнана. Үнэхээр тэд Иаковын Ариун Нэгэнийг нандигнан, Израилийн Бурханы аймшиг дотор зогсоно.


Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч.


Ингэхдээ та нарын хилэнц хийгээд та нарын эцэг өвгөдийн хилэнцийг хоёуланг нь хамтад нь төлнө» гэж ЭЗЭН айлдаж байна. Учир нь тэд уулан дээр үнэртэн шатаан, толгод дээр Намайг доромжилсон. Тиймээс Би тэдний урьдын үйлсийнх нь хэмжээгээр өвөрт нь буцааж төлнө”.


Чиний бүх амраг чамайг мартаж, тэд чамайг эрэлхийлэхгүй байна. Учир нь Би чамайг дайсны шархаар, харгис нэгний шийтгэлээр шархдуулсан нь чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоолшгүй олон тул байв.


Замаар өнгөрөгч бүгд чам уруу алгаа ташина. Тэд Иерусалимын охин уруу исгэрэн, толгойгоо сэгсэрч, “Тэдний «Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн баяр баясгалан» хэмээн хэлж байсан хот энэ үү?” гэлцэнэ.


Учир нь Тэрээр хүсэмжлэн зовоож, хүний хөвгүүдийг гансруулдаггүй.


Бидний олзлолын арван хоёр дахь жилийн аравдугаар сарын таванд Иерусалимаас нэгэн дүрвэгч над уруу ирэн “Хот эзлэгдэв” хэмээн өгүүлэв.


Үндэстнүүдийн дунд хар! Ажиглацгаа! Алмайр! Гайхагтун! Учир нь та нар сонссон ч итгэж чадахааргүй нэгэн зүйлийг Би та нарын өдрүүдэд хийж байна.


ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулсан бөгөөд Гибеонд тэднийг үй олноор нь хядаж, Бет-хорон уруу өгссөн замаар тэднийг хөөн, Азека болон Маккеда хүртэл тэднийг цохив.


Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр тэнгэрээс том том мөндрийг Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас их байлаа.


ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө —Өө нар минь, Гибеоныг гийгүүлж, Өө сар минь, Аиалоны хөндийн дээр мэлтийн тогтооч гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa