Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 27:9 - Ариун Библи 2004

9 Үүгээр Иаковын нүгэл нь уучлагдана. Энэ нь түүний нүглийг зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон болон утлагын тахилын ширээ тогтохгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Үүгээр Иаковын хилэнц уучлагдана. Энэ нь нүглийг нь зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг Бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон ба Утлагат тахилын ширээ эс тогтоно.

Onani mutuwo Koperani




Исаиа 27:9
36 Mawu Ofanana  

Тэд Баалын сүмийн баганануудыг гаргаад шатаав.


Тэрээр чулуун баганануудыг хэсэг болгон хагалж, Ашерагийн модон шонг цавчиж, тэдгээрийн газруудыг хүний ясаар дүүргэв.


Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх барилгуудыг шатаажээ. Хамгийн том өргөөг ч хүртэл тэр галдан шатаав.


Тэрээр бас Иудагийн бүх хотоос мөргөлийн өндөрлөгүүд болон утлагын тахилын ширээнүүдийг зайлуулав. Түүний удирдлага доор хаанчлал амар амгалан байв.


Тэд түүний өмнө Баалуудын тахилын ширээнүүдийг нурааж, өндөрт байрлуулсан утлагын тахилын ширээнүүдийг тэр цавчин унагав. Бас Ашерагийн модон шон, сийлмэл болон цутгамал хөргүүдийг тэрээр хэсэглэн бутлаад, нунтаг болтол үйрүүлэн, тэдгээрт тахил өргөж байсан хүмүүсийн булшнууд дээгүүр тараав.


Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгуудыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм.


Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ. Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.


Миний зовон шаналсан нь, Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.


Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун багануудыг бяцлаж, тэдний Ашерын модон шонгуудыг нь цавч.


Шархны ором нь хорон мууг цэвэрлэдэг. Мөн цохилтууд нь зүрхний мухарт ч хүрнэ.


Та нар өөрсдийн хүссэн царснаас болж ичнэ. Та нар өөрсдийн сонгосон цэцэрлэгээс болж гутамшиг болно.


Тэр өөрийн гарын бүтээл болох тахилын ширээнүүдээ ойшоохгүй, өөрийн хуруугаар үйлдсэн юмс, Ашерагийн модон шон, утлагын тавиур уруу харахгүй.


Та нар мөнгөөр бүрсэн өөрсдийн сийлмэл хөргүүд, алтаар бүрсэн өөрсдийн цутгамал хөргүүдийг бузарлан, тэдгээрийг бузар эд зүйл мэт тарааж хаяад “Зайлагтун” гэж хэлнэ.


Эзэн шүүлтийн сүнс ба шатаагч сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг түүний дотроос ариусгасны


Иерусалимын зүрхэнд эелдэг ярь. Түүний хүнд хүчир үүрэг дууссан, түүний хилэнц зайлуулагдсан. Тэр бүх л нүглийнхээ төлөө ЭЗЭНий мутраас хоёр дахин хүлээн авсан гэдгийг хэлэгтүн.


Үзэгтүн, мөнгө шиг биш ч гэсэн Би чамайг цэвэршүүлсэн. Би чамайг зовлонгийн зуухан дотор шалгасан.


Тэднийг тэнд ирэх цагт тэд хамаг жигшүүрт юмс болон хамаг бузар юмсаа тэндээс зайлуулна.


Би та нарын дотроос тэрслэгчид болон Миний эсрэг гэм бурууг үйлдэгсдийг хөөнө. Би тэднийг түр сууж буй газраас нь гаргах боловч тэд Израилийн нутагт орохгүй. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.


Тиймээс та нарын тахилын ширээнүүд хоосорч, утлагын тахилын ширээнүүд чинь бутарна. Би алагдсан хүмүүсийг чинь та нарын шүтээнүүдийн өмнө унагана.


Хэрсүү ухаантай зарим нь доройтон унах боловч энэ нь тэд эцсийн цаг хүртэл цэвэрлэгдэж, ариусгагдаж, шинэчлэгдэхийн тулд юм. Учир нь тогтоогдсон цаг хараахан болоогүй байна.


Ефраим аа, Би шүтээнүүдтэй ямар хамаатай вэ? Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ. Би бол саглагар нарстай адил юм. Надаас чиний үр жимс гарна.


Тэгээд Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж, утлагын тахилын ширээг чинь нураан, та нарын шүтээнүүдийн дээр хүүрүүдийг чинь овоолно. Учир нь Миний сэтгэл та нарыг жигших болно.


Танай нутгийн хотуудыг Би тастаж, та нарын бүх бэхлэлтийг нураах болно.


“Тэр өдөр ийм зүйл болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би мөн эш үзүүлэгчид болон бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.


Би тэдний нүглүүдийг зайлуулах үед Энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ мөн».


Харин бид шийтгэгдэхдээ Эзэнээр сахилгажуулагддаг. Ингэснээр бид ертөнцтэй хамт яллагдахгүй юм.


Та нар тэдний тахилын ширээг нь нурааж, чулуун баганыг нь хугалж, Ашерагийн модон шонг нь галд шатааж, бурхдынх нь сийлмэл хөргүүдийг тас цавчиж, тэндээс тэдний нэрийг арчин зайлуул.


Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм. Тэр хүлээн авдаг хүү болгоноо ташуурддаг” гэжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa