Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 27:6 - Ариун Библи 2004

6 Ирэх өдрүүдэд Иаков үндэслэж, Израиль нахиалан цэцэглээд, бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Ирэх өдрүүдэд Иаков үндэслэж, Израиль нахиалан цэцэглээд, Бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 27:6
21 Mawu Ofanana  

Түүний заавраар эргэж, үүлс чигээ өөрчилдөг нь оршин суугчидтай газар дэлхийн гадаргуу дээр Түүний тушаадаг бүхнийг хийхийн тулд болой.


Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ.


Энэ нь цэцэглэн сагсайж, цэнгэн баясаж, баяр хөөртэйгөөр хашхирна. Ливаны алдар, Кармел ба Шароны сүр хүч түүнд өгөгдөнө. Тэд ЭЗЭНий алдар, бидний Бурханы цог жавхланг харна.


Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн, дээгүүрээ үр жимс гаргах болно.


Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.


Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч, түүнийг улиас, эсвэл царс мод шиг дахин шатаана. Түүнийг унахад хожуул нь үлдэнэ. Ариун үр нь түүний хожуул юм гэв.


Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно”.


Тэднээс талархлууд болон баярлан цэнгэдэг хүмүүсийн дуу хоолой гарна. Би тэднийг олшруулж, тэд цөөрөхгүй. Би бас тэднийг хүндэтгэж, тэд өчүүхэн байхаа болино.


Би чиний дээр хүмүүсийг Израилийн бүх гэрийг бүгдийг нь өсгөх болно. Хотууд оршин суугчидтай болж, балгаснууд сэргээн баригдах болно.


Харин Израилийн уулс аа, та нар өөрсдийн мөчрүүдээ ургуулж, Миний ард түмэн болох Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ.


Би Өөрийнхөө төлөө энэ газарт түүнийг тариалах болно. Би бас өршөөгдөөгүй түүнийг өрөвдөж, Миний ард түмэн байгаагүй хүмүүст «Та нар Миний ард түмэн» хэмээх бөгөөд тэд «Та бол миний Бурхан» хэмээх болно”.


«Тэр өдөр олон үндэстнүүд өөрсдийгөө ЭЗЭНтэй холбож, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршиж, түмэн цэргийн ЭЗЭН Намайг та нар уруу илгээснийг та нар мэдэх болно.


Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн.


Учир нь махан биедээ түшиглэдэггүй, Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхдаг бид бол жинхэнэ хөвч хөндүүлэгсэд билээ.


Долоо дахь тэнгэр элч бүрээгээ таттал, тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa