Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 27:1 - Ариун Библи 2004

1 Тэр өдөр зугтагч могой Левиатан, мушгиа могой Левиатаныг ЭЗЭН Өөрийн уур хилэн болон их хүчит илдээр шийтгэнэ. Тэр далайн лууг ална.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Тэр өдөр зугтагч могой Левиатан, Мурилзсан могой Левиатаныг ЭЗЭН уур хилэнгээрээ бас Их хүчит илдээр шийтгэнэ. Тэр далайн лууг ална.

Onani mutuwo Koperani




Исаиа 27:1
30 Mawu Ofanana  

Түүний амьсгалаар тэнгэр цэлмэдэг. Өөрийн мутраар тэрээр зугтагч могойг цоо хатгав.


Левиатаныг сэрээхээр бэлдсэн, өдрийг хараагч нар түүнийг хараагтун.


Тэр бол Бурханы замуудын анхдагч билээ. Бүтээгч нь илдээ авчраг.


Чи Левиатаныг загасны дэгээгээр гарган авч чадах уу? Оосроор хэлийг нь доошоо дарж чадах уу?


Тэнд усан онгоцнууд нааш цааш явдаг бөгөөд Тэнд тоглож байхаар Таны бүтээсэн Левиатан ч бий.


Хүчит Нэгэн, Өөрийн цог жавхлан болон сүр хүчтэйгээр Ташаандаа илдээ зүү.


Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй.


Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь! Хүчээ ав! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн. Рахабыг хэсэгчин тастаж, лууг цоо хатгасан нь Та бус уу?


Би та нарын хувь тавиланд илдийг зориулахад та нар бүгдээрээ аллагад бөхийнө. Учир нь Би дуудсан боловч та нар хариулсангүй. Би айлдсан боловч та нар сонссонгүй. Та нар Миний өмнө мууг үйлдэн, Миний хүсээгүйг сонгосон”.


Чоно хургатай хамт бэлчин, арслан үхэр мэт сүрэл идэж, шороо нь могойн хоол болно. Тэд Миний бүх ариун ууланд ямар ч муу, хор хөнөөл үйлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


Учир нь ЭЗЭН галаар хийгээд Өөрийн илдээр бүх махан биеийн дээр шүүх ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.


Өө, ЭЗЭНий илд ээ, чи хэр удаан дуугүй байхгүй байх юм бэ? Хуйндаа эргэн ор. Амарч, нам жим бай.


Эрдэнэсээр элбэг, их усны дэргэд амьдрагч аа, чиний төгсгөл, төгсгөлийн чинь хэмжээ ирэв.


“Вавилоны хаан Небухаднезар намайг залгиж, бяцалсан. Тэр намайг хоосон сав болгон доошоо тавив. Тэр намайг мангас мэт залгив. Тэр ходоодоо миний амттанаар дүүргэв. Тэр намайг бөөлжиж гаргав.


яригтун. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Египетийн хаан Фараон, харагтун, Би чиний эсрэг байна. Чи бол өөрийн голуудын дунд хэвтээд, “Миний гол бол минийх юм. Би өөрөө үүнийг бүтээв” хэмээсэн агуу мангас юм.


Тэд Кармелын орой дээр нуугдсан ч Би тэднийг хайн олж, тэндээс барина. Мөн тэд Миний харцнаас өөрсдийгөө далайн ёроолд далдалсан ч тэндээс Би могойд тушааж, тэр тэднийг хатгах болно.


Тэнгэрт өөр тэмдэг үзэгдэв. Харагтун, долоон толгойтой, арван эвэртэй агуу том улаан луу байна. Толгойнууд дээр нь долоон титэм байх аж.


Газар доороос өөр нэгэн араатан гарч ирэхийг би харав. Тэр араатан хурга мэт хоёр эвэртэй бөгөөд луу мэт ярив.


Луу араатанд эрх мэдлээ өгсөн тул тэд луунд мөргөв. Тэд араатанд мөргөөд —Хэн энэ араатны адил юм бэ? Хэн түүнтэй дайн хийж чадах юм бэ? гэцгээв.


Лууны амнаас, араатны амнаас, хуурамч эш үзүүлэгчийн амнаас мэлхий шиг гурван бузар сүнс гарахыг би харав.


Долоон аягатай долоон тэнгэр элчийн нэг нь ирж надтай ярилцан —Нааш ир. Их усны дээр суух агуу янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя.


Тэр надад —Янхан эмийн сууж байгаа чиний харсан ус бол ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд юм.


Бусад нь морь унасан Нэгэний амнаас цухуйх сэлмэнд алагдсан бөгөөд бүх шувууд тэдний маханд цадав.


Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам уруу даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно.


Тэрээр диавол ба Сатан болох эртний могой буюу лууг бариад, түүнийг хүлж, мянган жилийн турш


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa