Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 26:4 - Ариун Библи 2004

4 Үүрд ЭЗЭНд итгэгтүн. Учир нь ЭЗЭН БУРХАН дотор мөнхийн Хад бий.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 ЭЗЭНд үүрд итгэгтүн! Учир нь ЭЗЭН БУРХАН дотор Мөнхийн хад бий.

Onani mutuwo Koperani




Исаиа 26:4
32 Mawu Ofanana  

Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож, —Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа өөрсдийн Бурхан ЭЗЭНд өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг, тэгвэл амжилт олно гэв.


Түүнтэй хамт зөвхөн махан гар, харин бидэнтэй хамт бидэнд туслах болон тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН байна гэв. Тэгээд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ.


Хэрэв хүчний талаар бол, харагтун, Тэрээр хүчит нэгэн юм! Хэрэв шударга ёсны талаар бол, хэн Түүнийг дуудаж чадах вэ?


ЭЗЭНд итгэдэг хүмүүс бол Үл хөдлөх, мөнхөд оршдог Сион уулын адил юм.


ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч, миний Бурхан, миний хоргоддог хад минь, миний бамбай, миний авралын эвэр, миний бэхлэлт юм.


Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, Зовлон дундах бодит тусламж юм.


Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө. Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.


Бурхан нэг удаа айлдсан. Хүч чадал бол Бурханых гэдгийг би хоёр удаа сонссон.


Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ. Түүний өмнө зүрхээ нээ. Бурхан бидэнд хоргодох газар юм. Села


Харц ард бол хоосон, язгууртнууд бол худал юм. Дэнслэн үзвээс тэд нийлээд амьсгалаас ч хөнгөн.


Тэр Өөрийн чадлаар мөнхөд захирдаг. Түүний мэлмий үндэстнүүд уруу харсаар байдаг. Тэрслэгчдэд өөрсдийгөө өргөмжлөхийг бүү зөвшөөр. Села


ЭЗЭН захирдаг. Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм. ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн. Үнэхээр дэлхий бат бэх тогтсон бөгөөд ганхахгүй.


Үзэгтүн, Бурхан бол миний аврал. Би итгэн, айхгүй. ЭЗЭН БУРХАН бол миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болов”


Учир нь чи өөрийн авралын Бурханаа мартаж, хоргодох газрынхаа хадыг санасангүй. Ийм учраас чи дур булаам ургамлуудыг тарьж, харийн усан үзмийн нахиаг суулгалаа.


Найр наадам хийж буй шөнийнх шиг чи дуу хууртай байх болно. ЭЗЭНий уул, Израилийн хад уруу бишгүүрийн аялгуунд алхах шиг зүрх сэтгэл чинь баясна.


Хүн бүр салхинаас хоргодох газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт, хуурай газрын усны суваг мэт, ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт байх болно.


Битгий түгшигтүн. Бүү ай. Би эртнээс чамд үүнийг сонсгож, тунхагласан биш үү? Та нар бол Миний гэрч нар. Надаас өөр Бурхан байдаг уу? Өөр Хад байдаг уу? Би мэдэж байна, өөр байхгүй”.


Израиль ЭЗЭНээр аврагдан Мөнхийн авралыг олно. Та нар үүрд мөнх ичихгүй, гутамшиг болохгүй.


Миний тухай тэд «Үнэн зөв, хүч нь зөвхөн ЭЗЭНд бий» гэж хэлнэ”. Хүмүүс Түүн уруу ирж, Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно.


Та нарын дотор ЭЗЭНээс эмээгч, Түүний зарцын дуу хоолойг дуулгавартай дагаж, харанхуйд явж, гэрэлгүй байгч нь хэн бэ? Тэр хүн ЭЗЭНий нэрд итгэж, өөрийн Бурханд найдагтун.


Миний үнэн зөв нь ойр байна. Миний аврал гарч ирж байна. Миний мутар ард түмнүүдийг шүүнэ. Эргийн нутгууд Намайг хүлээн, тэд Миний мутрыг горьдон хүлээнэ.


Бозрагаас хурц улаан өнгийн хувцастай Едомоос ирэгч энэ хэн бэ? Сүр жавхлантайгаар хувцасласан, Өөрийн хүчний агуу байдлаараа урагш тэмүүлэгч нь хэн бэ? “Энэ бол зөвийг өгүүлэгч аврах хүчтэй Би байна”.


Нэгэнт ийм болсон бол, бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд хаан минь, Тэр биднийг таны гараас аварна.


Небухаднезар —Шадрах, Мешах, Абед-него нарын Бурхан магтагдах болтугай. Тэрээр тэнгэр элчээ илгээж, Өөрт нь итгэдэг, хааны тушаалыг зөрчиж, өөрсдийн Бурханаас гадна өөр ямар ч бурханд үйлчлэхгүй бөгөөд мөргөхгүй гэж өөрсдийн биеийг тушаан өгсөн зарц нараа аварсан билээ.


Есүс ойртон ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн.


Биднийг сорилтод бүү оруулаач, Харин бузар муугаас гэтэлгээч. [Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]”


Гэхдээ Ешурун таргалж, өшиглөлөө. Чи таргалж, бүдүүрч, гялалзан, өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоожээ.


Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс. Түүний бүх зам мөр нь шударга. Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга.


Мөнхийн Бурхан бол орших газар. Түүний мөнхийн мутар доор чинь байна. Тэрээр чиний дайснуудыг өмнөөс чинь зайлуулж, “Устга” хэмээн айлдсан.


Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.


ЭЗЭНтэй адил ариун хэн ч байхгүй. Үнэхээр Тан шиг хэн ч үгүй, мөн бидний Бурхан адил хад гэж байхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa