Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 26:13 - Ариун Библи 2004

13 Аяа, бидний Бурхан ЭЗЭН, Танаас өөр эзэд биднийг захирсан боловч зөвхөн Танаар дамжуулан бид Таны нэрийг дурдах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 Аяа Бурхан ЭЗЭН, Танаас өөр эзэд биднийг захирсан боловч Зөвхөн Танаар дамжуулан Нэрийг тань дурдах болно.

Onani mutuwo Koperani




Исаиа 26:13
15 Mawu Ofanana  

Гэвч тэд түүний боол болж, ингэснээрээ Надад үйлчлэх болон улс орнуудын хаанчлалуудад үйлчлэх хоёрын ялгааг тэд ойлгох болно гэлээ.


Би Самари болоод шүтээнүүдэд нь хэрхэн хандсан шигээ Иерусалим болон түүний хөргүүдэд хандах биш үү?”


Тэр өдөр та нар ингэж хэлэх болно. “ЭЗЭНд талархлыг өргө, Түүний нэрийг дууд. Түүний үйлсийг хүмүүсийн дунд мэдэгд. Түүний нэр өргөмжлөгдсөнийг тэдэнд сануул.


Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн, тэд өөрсдийн хуруугаар хийсэн гарынхаа бүтээлийг шүтдэг.


ЭЗЭН минь. Таны шүүлтийн замаар алхахдаа бид Таныг хүсэн хүлээнэ. Таны нэр, тэр ч байтугай Таны дурсамж бол бидний сэтгэлийн хүсэл болой.


Өөрийнхөө ард түмний төлөө тэмцэлдэгч, чиний Эзэн, чиний Бурхан ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Үзэгтүн. Би чиний гараас согтуурлын аягыг авсан. Миний хилэнгийн хул аяганаас чи дахин хэзээ ч уухгүй.


Би ЭЗЭНий энэрэл хайрыг дурьдан, ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд Израилийн гэрт үзүүлсэн агуу их ивээлийнх нь дагуу Түүний магтаалыг сануулав. Эдгээрийг Тэр Өөрийн өршөөлийн дагуу Өөрийн үлэмж их энэрэл хайрын ёсоор тэдэнд соёрхсон билээ.


Үнэн зөвийг баяртайгаар үйлдэгч, Таны замуудад Таныг санадаг хүнтэй Та уулздаг. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу?


Хэн нэгний авга ах, эсвэл халамжлагч нь түүний ясыг гэрээс гаргахад байшингийн хамгийн дотор талд буй хүнд хандан “Чамтай хамт өөр хэн нэгэн бий юу?” гэх болно. Нөгөөдөх нь “Хэн ч алга” гэхэд, тэр хариулахдаа “Чимээгүй бай. Учир нь ЭЗЭНий нэр дурдагдах ёсгүй” гэх болно.


Хэдийгээр бүх ард түмэн тус бүр өөрийн бурхны нэр дотор алхах боловч бидний хувьд, бид үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана.


Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэсэнд


Харин одоо нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд Бурханд боолчлогдсон та нар ариусгалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь болой.


Үнэндээ хэн та нарыг шилдэг хэмээн үзнэ вэ? Та нарт байгааг та нар хүлээж аваагүй гэж үү? Хэрэв үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг та нар юунд сайрхана вэ?


[Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе.


Та нарын дунд үлдсэн эдгээр үндэстнүүдтэй холбогдолгүй, тэдний бурхдын нэрийг дурьдалгүй, тэднээр тангараглалгүй, тэдэнд үйлчлэлгүй, тэдэнд бөхийн мөргөлгүй бай.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa