Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 26:11 - Ариун Библи 2004

11 ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үздэггүй. Та хүмүүсийн төлөөх Өөрийн зүтгэлийг тэдэнд харуулж тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.

Onani mutuwo Koperani




Исаиа 26:11
42 Mawu Ofanana  

тэд Түүнийг дагахаас эргэж, Түүний аль ч замыг үл ойшоосон учраас билээ.


ЭЗЭН, босооч! Бурхан, мутраа өргөөч! Ядуусыг бүү мартаач.


Чиний гар өөрийнхөө бүх дайснуудыг олно. Чиний баруун гар чамайг үзэн ядагчдыг олж илрүүлэх болно.


Тэд ЭЗЭНий ажлууд болон Түүний гарын бүтээлүүдийг ойшоодоггүй тул Тэр тэднийг устгаж, харин тэднийг дахин босгохгүй.


Түүний залуусыг гал залгиж, Онгон охидод нь хуримын дуу үгүй болов.


Намайг үзэн ядагчид хараад ичихийн тулд Сайны төлөөх тэмдгийг надад үзүүлээч. Учир нь ЭЗЭН Та надад туслан, намайг тайвшруулсан.


Учир нь энэ удаа Би Өөрийн бүх гамшгийг чиний зүрхэнд болон, чиний зарц нарт, чиний ард түмэн дээр илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно.


Хүчтэн нь хуурайшсан мод болж, түүний үйлс нь оч болно. Тэд хоёул хамтдаа шатах бөгөөд түүнийг хэн ч унтраахгүй.


Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн түүний зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, сүр жавхлангийнх нь дор дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.


Израилийн гэрэл нь гал, түүний Ариун Нэгэн нь дөл болж, түүний үүргэнэ, өргөст халгайг нь ганцхан өдөрт шатаана.


Ефраимын атаархал арилан, Иудагийн дайснууд тас цохигдоно. Ефраим Иудад атаархахгүй бөгөөд Иуда нь ч Ефраимд дайсагнахгүй.


Ертөнцийн оршин суугч, газар дээр амьдрагч та бүгд уулсын дээр туг босмогц үзэх болно, бүрээ үлээмэгц сонсох болно.


Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ”» гэв.


ЭЗЭН дайчин мэт урагшилж, дайнч мэт зүтгэн босож, дуугаа өндөрлөн дайнд уухайлж, Өөрийн дайсныг дарна.


Тэд мэддэггүй, тэд ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг харах чадваргүй байлгахын тулд тэдний нүдийг бүтээж, тэднийг ойлгох чадваргүй байлгахын тулд тэдний зүрхийг хаасан.


Шүтээнүүдийг үйлдэгчид бүгдээрээ юу ч биш. Тэдний нандигнадаг зүйлс нь ямар ч ашиггүй. Тэр ч байтугай, тэдний өөрсдийнх нь гэрч нар хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно.


Тийм учраас галын хэл сүрлийг түймэрдэн, галын дөлд хуйхлагдахын адил, тэдний үндэс нь өмхөрсөн мэт болж, тэдний цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түмэн цэргийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үзэн ядсан.


Тэр Түүнд үнэн зөвийг хуяг мэт өмсгөн, авралын дуулгыг тэргүүнд нь тавив. Тэр өс хонзон авах хувцсыг өмсөн, зүтгэлээр Өөрийгөө цув мэт ороов.


Чамайг зовоогчдын хөвгүүд нь ирж, чамд мэхийн, чамайг үзэн ядагчид бүгдээрээ хөлийн чинь уланд хүртэл бөхийнө. Тэд чамайг ЭЗЭНий хот буюу Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.


Та тэнгэрээс доош харж, Өөрийн ариун, цог жавхлант газраас үзээч. Таны зүтгэл, Таны хүчит үйлс хаана байна вэ? Таны энхрийлэл болон өрөвч сэтгэл надаас холджээ.


Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар гал дотор ЭЗЭН ирэх болно. Түүний тэрэгнүүд хуй салхи мэт ажээ.


“Дараа нь тэд гарч, Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь тэдний хорхой нь үхэхгүй, тэдний гал нь унтрахгүй. Тэд бүх махан биед жигшил болно”.


ЭЗЭНий үгэнд чичрэгчид ээ. Түүний үгийг сонсогтун. “Миний нэрээс болж та нарыг үзэн яддаг, хавчдаг ах дүүс чинь «ЭЗЭН алдарших болтугай. Бид та нарын баяр баясгаланг үзэх юмсан» гэцгээв. Гэвч тэд ичих болно.


Учир нь бузар муу явдал нь гал мэт шатаж, үүргэнэ болон өргөст бутыг түймэрддэг. Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож, дээшээ утаан багана мэт хөөрнө.


Түмэн цэргийн ЭЗЭНий уур хилэнгээр газар хуйхлагдах бөгөөд хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.


Давидын сэнтий, түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход, Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ.


Илднээс зугтагч хүмүүс Египетийн нутгаас Иудагийн нутаг уруу цөөхүүлээ эргэн ирнэ. Тэгээд Египетийн нутагт амьдрахаар тийшээ явсан Иудагийн бүх үлдэгсэд хэний үг хүчтэй байна, Минийх үү, эсвэл тэднийх үү гэдгийг мэдэх болно.


Өө, ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан юм.


Чиний гар дайснуудынхаа эсрэг өргөгдөж, бүх дайсан чинь таслагдах болно.


Тэгээд миний дайсан харж, “Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж надад хэлсэн хүнийг ичгүүр нөмрөх болно. Миний нүд түүнийг харж, тэр үед тэрээр гудамжны шавхай мэт доор гишгэгдэх болно.


Үндэстнүүд харж, тэд өөрсдийн бүхий л хүч чадлаасаа ичих болно. Тэд гараа аман дээрээ тавьж, тэдний чих дүлий болно.


“Учир нь харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс болон мууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Тэгээд Тэр Өөрийн зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэр элч нарт нь бэлтгэсэн мөнх галд ор.


Тийнхүү баян байсан хүн Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав.


Учир нь энэ ард түмний зүрх хатуурч, Чихээрээ арай ядан сонсох агаад тэд нүдээ аньжээ. Эс тэгвэл тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, Зүрхээрээ ухаарч, эргэчих вий, Энэ нь Би тэднийг эдгээчих вий” гэсэн байдаг.


Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах ажээ.


Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх нь үлдэнэ.


Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ доторх та нарын сайнаар биеэ авч явахыг муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.


Өнөөх араатан болоод түүнтэй хамт хуурамч эш үзүүлэгч баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдсэнээрээ араатны тэмдгийг хүлээн авсан хүмүүс болон араатны хөрөгт мөргөсөн хүмүүсийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг амьдаар нь шатаж буй хүхэртэй галт нуурт хаяв.


Үзэгтүн, Иудей биш атлаа өөрсдийгөө Иудей хэмээн худал яригч Сатаны синагогийн хүмүүсийг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Тэр авдар нутгийнхаа замаар Бет-шемеш уруу явахыг харвал, Бурхан бидэнд энэ их гай зовлонг учруулсан гэсэн үг билээ. Харин хэрэв эс явбал биднийг цохисон нь Түүний мутар биш, энэ нь бидэнд санамсаргүй тохиолдов гэдгийг бид мэдэх болно гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa