Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 24:8 - Ариун Библи 2004

8 Бөмбөрийн хөгжөөнт дуу тасраад, наргигчдын шуугиан зогсож, ятгын баясгалант эгшиг тасарна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Бөмбөрийн хөгжөөнт дуу тасран, Наргигчдын шуугиан зогсож, Ятгын баясгалант эгшиг тасарна.

Onani mutuwo Koperani




Исаиа 24:8
16 Mawu Ofanana  

Үзэгтүн, тэр шөнө үргүй болог. Тэр шөнө баярын уухай бүү хадаг.


Тиймээс ятга минь гашуудлаар хийгээд лимбэ минь уйлдаг хүмүүсийн дуугаар солигдов.


Бид босоо ятгаа, хөгжмүүдээ Уд модонд өлгөсөн.


Би уухайг нь зогсоосон учир үржил шимт газраас баяр хөөр, наргиан нь алга болов. Усан үзмийн тариалангийн дотор ч баяр хөөртэй дуу чимээ, хашхирах шуугиангүй болж, үзэмчин нь усан үзмийн шахуургаа ч шахахаа болив.


Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө. Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч, Түүний мутрын ажлыг тунгааж бодохгүй.


Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн, амаа хязгааргүй ангайлгав. Иерусалимын сүр жавхлан, олон түмэн, түүний дуу чимээ, хөгжил, баясал тийшээ бууна.


Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чиний нүдний өмнө болон чиний цаг үед энэ газраас баяр хөөр болон баяслын дууг, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу хоолойг алга болгоно”.


Үүнээс гадна, Би тэднээс баяр баясгалан болон баяр хөөрийн дууг, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу хоолойг, тээрмийн чулууны дуу чимээг болон дэнлүүний гэрлийг авна.


Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг, мөн сүйт залуу болон сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь газар нутаг нуранги болно”.


Ахмадууд дааман хаалгануудаас, залуус хөгжмөөсөө холдов.


Тиймээс Би чиний дуунуудын аялгууг тасалж, босоо ятгын дуу ч цаашид сонсогдохгүй.


Чи Бурханы цэцэрлэг Еденд байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байв. Бадмаараг, молор, алмааз, биндэрьяа, оникс, хаш, индранил, оюу болон маргад байв. Чиний дотор чиний хүрээ ба углуургууд алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт тэдгээр нь бэлтгэгдсэн байв.


Бас түүний бүх цэнгэл, найр наадам, түүний шинэ сарууд, амралтын өдрүүд ба түүний бүх баярын чуулгануудыг Би эцэс болгоно.


Тийм учраас тэд одоо цөлөгдөгсдийн түрүүнд цөллөгт явах болно. Тэрийн хэвтэгчдийн найр нь эргэн одох болно.


Босоо ятгачид, хөгжимчид, бишгүүрчид, бүрээчдийн эгшиг аялгуу цаашид чиний дотор сонсогдохгүй. Алив урлалыг урласан ямар ч дархан чиний дотор цаашид олдохгүй. Тээрмийн чимээ чиний дотор цаашид сонсогдохгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa