7 Шинэ дарс гашуудаж, усан үзмийн мод нь гандана. Бүх наргианч хүн санаа алдана.
7 Шинэ дарс хатаж, Усан үзмийн мод нь гандана. Наргианч зүрхтэй бүх хүн санаа алдана.
Би уухайг нь зогсоосон учир үржил шимт газраас баяр хөөр, наргиан нь алга болов. Усан үзмийн тариалангийн дотор ч баяр хөөртэй дуу чимээ, хашхирах шуугиангүй болж, үзэмчин нь усан үзмийн шахуургаа ч шахахаа болив.
Учир нь Хешбоны талбай, Сибмагийн усан үзэм хатав. Иазер хүрч, цөл хүртэл тархсан нахиа нь сунаж, далайг өнгөрсөн усан үзмийн шилмэл ороонгыг үндэстнүүдийн эзэд дэвслэв.
Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг, мөн сүйт залуу болон сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь газар нутаг нуранги болно”.
Тиймээс тэдний оршин суух бүх газар даяар Би Өөрийн мутраа тэдний эсрэг сунгаж, Дибла уруу чиглэсэн цөлөөс илүүгээр тэр газрыг эзгүйрүүлэн, зэлүүд болгоно. Ийнхүү тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно»”.