21 Тэр өдөр өндөрт буй тэнгэрийн дайчид, дэлхий дээрх газрын хаадыг ЭЗЭН шийтгэнэ.
21 Тэр өдөр өндөрт буй тэнгэрийн дайчид, Дэлхий дээрх газрын хаадыг ЭЗЭН шийтгэнэ.
Тэрээр ноёдын сүнсийг номхтгоно. Түүнээс дэлхийн хаад айдаг юм.
Эзэн Сион уул болон Иерусалимд Өөрийн бүх ажлыг дуусгамагц, “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ” гэж айлдана.
Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, нүглийнх нь төлөө хилэнцтэнийг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжлана.
Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг басамжлах өдөр түмэн цэргийн ЭЗЭНд бий.
Дэлхий гашуудан хувхайрна. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно.
Учир нь чиний дааман хаалганууд өдөр ч, шөнө ч хаагдахгүй, ямагт нээлттэй байж Хүмүүс үндэстнүүдийн эд баялгийг чамд авчирч хаад нь цувааг хөтөлж ирнэ.
Хүний хүү чи Гогийн эсрэг эш үзүүлэн, өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Рош, Мешех болон Тубалын ноён Гог оо. Би чиний эсрэг байна.
Чи задгай талд унана. Учир нь Би үүнийг айлдсан байна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан, нутагт нь гэмгүй цусыг урсгасан учраас Египет нь сөнөмөл газар, Едом нь зэлүүд нутаг болно.
Дараа нь ЭЗЭНий тахилын өдөр ирэхэд Би хааны хөвгүүд болох жононгуудыг ба өөрсдийгөө харийн хувцсаар хувцасласан бүх хүмүүсийг шийтгэх болно.
Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.
Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад түүнийг шатахад гарах утааг хараад уйлж, гашуудна.