19 Газар бутран эвдэрч, газар хагарч, газар хүчтэй донсолно.
19 Газар бутран эвдэрч, Газар хагарч, газар хүчтэй ганхана.
Газар дэлхий болон түүн дотор оршин суугч бүгд үгүй болдог. Түүний баганануудыг бат бөхөөр тогтоосон нь Би билээ. Села
Би тэнгэрийг донсолгоно. Түмэн цэргийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр Түүнийг уурлахад газар байрнаасаа чичирнэ.
ЭЗЭН газрыг донсолгохоор босоход, Түүний жавхлант сүр хүч, болон аймшгийн өмнө хүмүүс хадны агуй, газрын гав уруу орно.
Түүнээс болж уулс ганхаж, толгод алга болдог. Үнэхээр, ертөнц болон түүний бүх оршин суугчид, дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.
Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм.
Тэрээр энэ бүх үгсийг хэлж дуустал, тэдний доорх газар хагаран цуурч,
газар амаа нээн, тэднийг болон гэрийнхнийг нь, мөн Корад хамаатай бүх хүнийг эд хөрөнгөтэй нь хамт залгилаа.
Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар Түүн уруу хэдүүлхнээ ирж, —Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд
Реубений хүү, Елиабын хөвгүүд болох Датан, Абирам нарыг хэрхсэнийг, тэр үед газар амаа ангайлган бүх Израилийн дундаас тэднийг, тэдний гэр бүл, тэдний майхан, тэднийг дагасан амьтай бүхнийг залгисныг хараагүй.
Гэвч Эзэний өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана.
Бурханы өдрийн ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, халуун илчинд нь бодисууд хайлах болно.
Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй.