Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 24:16 - Ариун Библи 2004

16 Дэлхийн хязгаараас “Зөвт Нэгэнд алдар нь байг” гэсэн дуунуудыг бид сонсож байна. Гэвч би “Би харамсаж байна. Би харамсаж байна. Ээ халаг минь. Урвагч урваж, урвагч нь дэндүү урваж байна” гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Дэлхийн хязгаараас “Зөвт Нэгэнд алдар нь байг” гэх дуунуудыг бид сонсож байна. Гэвч би “Би харамсаж байна. Би харамсаж байна. Золгүй еэ, урвагч урваж, Урвагч нь дэндүү урваж байна” гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




Исаиа 24:16
41 Mawu Ofanana  

Иймээс Тэр тэдэнд шаардсаныг нь өгсөн боловч Тэдний сүнсийг эцээх өвчинг илгээсэн.


Би ов мэхтнүүдийг хараад, жигшдэг. Учир нь тэд Таны үгийг сахин биелүүлдэггүй.


Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон, Дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө.


Өшөө авалтыг харахдаа зөв шударга хүн баярладаг. Тэрээр хорон муу хүний цусанд хөлөө угаана.


Хязгаарт оршин суугчид Таны тэмдгүүдээс айн зогсдог. Та үүрийн туяа болон нар шингэхийг баясган хашхируулдаг.


Газар дэлхийн бүх хязгаарыг Өөрөөсөө эмээдэг болгохын тулд Бурхан биднийг ерөөдөг.


Тэрээр Израилийн гэрт хандсан Өөрийн хайр энэрэл ба итгэлтэй байдлаа санасан. Дэлхийн зах хязгаар бүр бидний Бурханы авралыг үзсэн юм.


Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн байна вэ? Ариун байдалдаа сүр жавхлантай, магтаал дотор аймшиг төрүүлмээр, гайхамшгуудыг бүтээгч Тан шиг хэн байна вэ?


Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн түүний зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, сүр жавхлангийнх нь дор дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.


Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн, газрын дөрвөн зүгээс Израилийн цөлөгдсөн хүмүүс, Иудагийн бутрагсдыг цуглуулна.


Тэр өдөр, Иаковын алдар ч буурч, түүний тарган бие туранхай болно.


Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.


ЭЗЭН минь, Та үндэстнийг олшруулж, үндэстнийг өсгөж, Та алдаршлаа. Газрын бүх хязгаарт Та хүрсэн.


Тэр өдөр түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн амьд үлдсэн хүмүүст цог жавхлант титэм, үзэсгэлэнт цэцгэн хэлхээ болж,


Өөрсдийг чинь сүйтгээгүй байхад сүйтгэгч, өөрсдийг нь дээрэмдээгүй байхад бусдыг дээрэмдэгчид харамсагтун. Та нар бусдыг сүйтгэхээ болиход, өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсоход, та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


ЭЗЭНд шинэ дуу дуулж, Түүнийг газрын хязгаараас магтагтун. Далай уруу орогч болон дотор нь буй та бүхэн, арлууд болон дээр нь оршин суугчид аа.


Чи сонсоогүй, мэдээгүй. Бүр эрт үеэс чих чинь нээгдээгүй байсан. Учир нь чи бол урван тэрслэгч, төрөхөөсөө үймээн дэгдээгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байв.


ЭЗЭН Өөрийн ариун мутрыг бүх үндэстнүүдийн өмнө илэрхийлэв. Дэлхийн бүх хязгаар бидний Бурханы авралыг үзнэ.


Тэгээд би —Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


Дараа нь чиний бүх ард түмэн зөв шударга болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Тэд бол Намайг алдаршуулахын төлөө Миний тарьсан мөчир, Миний мутрын бүтээл юм.


Би Танд хэргийг мэдүүлдэг Та бол шударга, ЭЗЭН минь. Би үнэхээр Тантай шударга ёсны хэргүүдийг ярьдаг билээ. Хорон муу явдалтнуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?


Учир нь чиний ах дүүс болон чиний эцгийн гэрийнхэн, тэд ч хүртэл чамд итгэлгүй хандаж, тэд ч хүртэл чиний араас чанга хашхирцгаасан. Хэдийгээр тэд чамд сайхан үгс хэлэх боловч тэдэнд бүү итгэ”.


Эмэгтэй хүн амрагаа итгэл эвдэн орхидгийн адил, Израилийн гэр ээ, чи Надад итгэл эвдэн хандсан билээ гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь Израилийн гэр болон Иудагийн гэр Надад маш итгэлгүй хандав гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэрээр шөнө гашуунаар уйлдаг бөгөөд түүний нулимс хацар дээр нь байна. Бүх амрагийнх нь дундаас түүнийг тайтгаруулах хүн түүнд нэгээхэн ч үгүй. Түүний бүх найз түүнээс урвацгаажээ. Тэд түүний дайснууд болцгоожээ.


Тэд ЭЗЭНий эсрэг урвасан. Учир нь тэд бутач хүүхдүүдийг төрүүлжээ. Одоо шинэ сар тэднийг нутагтай нь хамт цөлмөх болно.


Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Миний эсрэг урвасан.


Та нараас үлдэгсэд нь дайснуудынхаа нутагт өөрсдийн хорон муугийнхаа улмаас ялзрах болно. Мөн тэд өвөг дээдсийнхээ хорон муугийн улмаас тэдэнтэйгээ хамт ялзрах болно.


Тэр босож, ЭЗЭНий хүчээр, Өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийн сүр жавхлангаар Өөрийн хонин сүргээ хариулах болно. Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл агуу байх учраас тэд амар тайван амьдрах болно.


Таны мэлмий бузар мууг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм. Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ. Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ? Балмад этгээдүүд өөрсдөөс нь илүү зөв шударга ардыг залгиж байхад юунд Та анир чимээгүй байна вэ?


Ямар учраас Та надад гэм бурууг үзүүлж, юунд бузар мууг харуулна вэ? Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл миний өмнө байж, эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна.


Дараа нь Тэр тэнгэр элч нарыг илгээж, Өөрийн сонгогдогсдыг дэлхийн хамгийн хязгаараас тэнгэрийн хаяа хүртэл дөрвөн салхинаас цуглуулна.


Учир нь Эзэн бидэнд ийнхүү тушаасан. “Би харь үндэстнүүдэд Чамайг гэрэл болгон тавьсан. Чи дэлхийн хязгаар хүртэл авралыг авчирна” гэв.


Тэд Бурханы боол Мосегийн дууг болон Хурганы дууг дуулав. —Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан Таны замууд зөвт бөгөөд үнэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa