12 Хотын дотор хоосрол үлдэж, дааман хаалга нь эвдэрчээ.
12 Хотын дотор сүйрэл үлдэж, Гулдан хаалга нь эвдрэв.
Дааман хаалга минь, уйлагтун! Хотууд аа, цурхиран уйл! Филистчүүд ээ, та нар бүгдээрээ сарниж алга бол! Юу гэвэл умардаас утаа ирж байна. Түүний эгнээнд бадарчин алга.
Учир нь орд харш хаягдан, их шуугиант хот мартагдан, хэрэм цамхгууд нь үүрд малын бэлчээр, хулангуудын хороо болно.
Ойд мөндөр орж, хот доош оруулагдсан боловч,
“Би чиний өмнө явж, уулсыг тэгшлэн, хүрэл хаалгыг эвдэж, төмөр хаалтуудыг тастана.
Би Иерусалимыг сүйрлийн овоо, цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно» хэмээв.
Дүүрэн хүнтэй байсан энэ хот юутай ганцаардан сууна вэ? Улс үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр албадлагын ажилчин болжээ!
Тогтоогдсон баяруудад хэн ч ирдэггүй учир Сионы замууд гашуудаж байна. Түүний бүх дааман хаалга эзгүйрчээ. Түүний тахилч нар ёолж, онгон охид нь зовж, тэрээр өөрөө ч гашуудаж байна.
Түүний дааман хаалгууд газарт шигдэн орсон бөгөөд Тэрээр түүний түгжээнүүдийг эвдэж устгалаа. Түүний хаан болон хан хөвгүүд нь үндэстнүүдийн дунд байна. Хууль ч цаашид байхаа болив. Мөн түүний эш үзүүлэгчид ЭЗЭНээс үзэгдэл үзэхээ болив.
Эзгүйрэн хэвтэх Сион уулын улмаас үнэгүүд дээгүүр нь гэтнэ.
ЭЗЭНээс Иерусалимын дааман хаалга уруу гамшиг бууж ирснээс болж Маротын оршин суугч сайныг хүлээсээр дорой болдог.
Түүний шарх нь эдгэршгүй бөгөөд Иудад хүрч иржээ. Энэ нь миний ард түмний дааман хаалганд, бүр Иерусалимд хүрсэн.
Хаан уурлаад, цэргүүдээ илгээн тэдгээр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав.