Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 23:12 - Ариун Библи 2004

12 Тэр “Сидоны дарагдсан, онгон охин минь. Чи цаашид хөөрөн баясахгүй. Бос, Киприйг дайран өнгөр. Тэнд ч гэсэн чи ямар ч амралт олохгүй” гэж айлдав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Тэр “Сидоны гутаагдсан, онгон охин минь. Чи цаашид хөөрөн баясахгүй. Бос, Киприйг дайран өнгөр. Тэнд ч гэсэн чи Ямар ч амралт олохгүй” гэж айлдав.

Onani mutuwo Koperani




Исаиа 23:12
21 Mawu Ofanana  

Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Доданим болой.


Зебулун далайн эрэгт амьдран сууж, Усан онгоцны зогсоолтой болж, Бас нутгийнх нь хил хязгаар Сидон хүртэл өргөжинө.


Энэ нь эртний гаралтай, хөлийг нь алс хол газруудыг эзэмшихэд ашиглаж ирсэн, та нарын наргиант хот уу?


түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм. “Чамайг Сионы онгон охин басамжлан элэглэв. Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.


“Вавилоны онгон охин, доош бууж шороон дээр суугтун. Халдеичуудын охин, сэнтийгүйгээр газар дээр суу. Чамайг цаашид булбарай, туяхан гэж хэлэхгүй.


“Халдеичуудын охин, дуугүй суу, харанхуй уруу яв. Чамайг цаашид хаанчлалуудын хатан гэж нэрлэхгүй.


Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Миний нүд шөнө болон өдөр нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Учир нь миний ард түмний онгон охин хүчтэй цохилтоор, хөндүүртэй халдварт шархаар бяцлуулсан билээ.


Киттимийн эрэг уруу гатлан оч, Кедар уруу илгээн анхааралтай ажиглаж, үүнтэй адил зүйл болж байсан эсэхийг хар.


Египетийн онгон охин оо, Гилеад уруу явж, гавар олж ав. Чи эмчилгээнүүдээ дэмий л олшруулав. Чамд ямар ч эдгэрэлт байхгүй.


Эзэн миний голд хамаг хүчит эрчүүдийг минь үл хэрэгсжээ. Миний залуусыг няц дарахаар Тэрээр миний эсрэг товлосон цагийг зарлан дуудав. Иудагийн онгон охин болох дарс шахагчийг Эзэн нухан гишгэлэв.


Зовлон дор, хэрцгий боолчлол дор Иуда цөллөгт одов. Тэрээр үндэстнүүдийн дунд оршдог боловч амралтыг эс олжээ. Түүний бүх мөшгөн хөөгчид зовлон шаналлын дунд түүнийг гүйцэн барив.


“Зайлагтун! Бузартсан” гэж тэд өөрсдийнхөө тухай хашхирав. “Зайл, зайл, бүү хүр!” Тиймээс тэд зугтан, тэнүүчилнэ. Үндэстнүүдийн дунд “Тэд цаашид амьдрах ёсгүй” гэлцэв.


Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж, Киприйн арлуудын нарс модоор хийсэн чиний тавцанг тэд зааны соёогоор шигтгэсэн.


Учир нь Киттимийн хөлөг онгоцнууд түүний эсрэг дайрна. Тийм учраас тэрээр зүрх алдан буцаж, ариун гэрээнд хилэгнэн, үйлдлээ хийнэ. Тэрээр буцаж ирээд ариун гэрээг үл ойшоогчдыг дээдэлнэ.


Гэвч хөлөг онгоцнууд Киттимийн эргээс ирж, тэдгээр нь Асшурыг, Еберийг зовооно. Тийнхүү тэд ч бас сүйрнэ гэлээ.


ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг ялж, Агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпегийн хөндий хүртэл тэднийг мөшгөн хөөж, тэдэнд нэг ч амьд хүн үлдэхгүй болтол нь тэднийг цохив.


Босоо ятгачид, хөгжимчид, бишгүүрчид, бүрээчдийн эгшиг аялгуу цаашид чиний дотор сонсогдохгүй. Алив урлалыг урласан ямар ч дархан чиний дотор цаашид олдохгүй. Тээрмийн чимээ чиний дотор цаашид сонсогдохгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa