Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 21:2 - Ариун Библи 2004

2 Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, Сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.

Onani mutuwo Koperani




Исаиа 21:2
44 Mawu Ofanana  

Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам нар болой.


Хошеагийн ес дэх жилд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу цөллөгт авч яваад, тэднийг Гозан гол Хала ба Хаборт болон медечүүдийн хотуудад суурьшуулав.


Би ов мэхтнүүдийг хараад, жигшдэг. Учир нь тэд Таны үгийг сахин биелүүлдэггүй.


ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг.


Үнэндээ Таныг хүсэн хүлээгчдийн хэн нь ч ичгүүр болохгүй. Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид ичгүүр болно.


Та Өөрийн ард түмнийг хэцүү бэрхээр туулуулсан. Та бидэнд гуйвуулан дайвуулдаг дарсыг уулгасан.


Хоригдлуудын ёолох дуу Таны өмнө ирэг. Үхэхээр яллагдсан хүмүүсийг Өөрийн хүчний агуугаар хамгаалаач.


Сайн ойлголт хүндэтгэлийг төрүүлдэг. Харин итгэл эвдэгчийн зам бэрх ажээ.


Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Өөрийн ард түмнээс үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


чи Вавилоны хааны эсрэг ийм шог дуу дуулна. “Дарангуйлагчийн төгсгөл ирэв. Түүний уур хилэн эцэслэв.


Бүх газар амарч, анир чимээгүй болж, баяр баясгалангийн уухайг хадаана.


Елам тэрэгнүүд ба морьтой хүмүүсийн хамт саадгаа авч, Кир бамбайг ил гаргав.


Дэлхийн хязгаараас “Зөвт Нэгэнд алдар нь байг” гэсэн дуунуудыг бид сонсож байна. Гэвч би “Би харамсаж байна. Би харамсаж байна. Ээ халаг минь. Урвагч урваж, урвагч нь дэндүү урваж байна” гэж хэлэв.


Өөрсдийг чинь сүйтгээгүй байхад сүйтгэгч, өөрсдийг нь дээрэмдээгүй байхад бусдыг дээрэмдэгчид харамсагтун. Та нар бусдыг сүйтгэхээ болиход, өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсоход, та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж, баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ. Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна. Уй гашуу, санаа алдалт зугтан одож, тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.


Би Өөрийн ард түмэнд хилэгнэн, Өөрийн өвийг жигшсэн. Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, бүр өтгөст ч хүнд буулгыг өгөв.


Зимрийн бүх хаад, Еламын бүх хаад болон Медийн бүх хаад,


Ефраим Миний хайрт хүү мөн үү? Тэрээр тааламжит хүү мөн үү? Үнэхээр Би түүний эсрэг ярьсан бүрдээ Би түүнийг лавтай яа санадаг. Тийм болохоор Миний зүрх сэтгэл түүн уруу тэмүүлдэг. Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь Би ядарч эцсэн хүмүүсийг хангаж, сульдсан хүмүүсийг сэргээдэг”.


«Чи ”Өө, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор сульдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй” гэж хэлсэн билээ».


Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэнд Еламын талаар эш үзүүлэгч Иеремиад ирсэн ЭЗЭНий үг


“Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Еламын нумыг буюу тэдний хүч чадлын хамгийн сайныг хугалах гэж байна.


Нумаа татдаг та бүхэн Вавилоны эсрэг тал бүрд тулалдааны шугамаа зурцгаа. Түүн уруу харва, тэрээр ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул сумаа бүү хямгад.


Тэдний Аврагч нь хүчтэй, Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг. Тэрээр газар дэлхийд амралтыг, харин Вавилоны оршин суугчдад үймээн самууныг авчрахын тулд тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.


Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ! Түүний зорилго нь Вавилоныг устгахаар түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов. Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Түүний сүмийн төлөөх өшөө авалт юм.


Би Вавилонд Белийг шийтгэж, түүний залгисан зүйлийг Би амаар нь гаргана. Үндэстнүүд ч түүн уруу цутгахаа болино. Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!


“Вавилон хичнээн тэнгэр уруу өгссөн ч, тэрээр хичнээн өөрийн өндөр бат цайзуудаа бэхэлсэн ч, Надаас устгагчид түүн уруу ирэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэдний бүх хорон муу нь Таны өмнө ирэг. Миний бүх гэм буруугийн төлөө надад хандсан шигээ Та тэдэнд ч мөн тэгж хандаач. Учир нь ёолох дуу минь их, зүрх минь дорой байна”.


“Перес” гэдэг нь таны хаанчлал хуваагдаж, Меде ба Персүүдэд шилжиж очсон гэсэн утгатай хэмээв.


Тиймээс Белшазар хаан илүү ихээр түгшиж, царай нь улам цонхийн, язгууртнууд нь ч тэвдлээ.


Би үзэгдлийг үзэж байхдаа Елам аймгийн Суса цайзад байсан. Би өөрөө үзэгдэл дотор Улаи голын эрэгт байв.


Чиний үзсэн хоёр эвэртэй хуц бол Меде болон Персийн хаадыг төлөөлж байна.


Хэрэв хэн нэгэн нь баригдах тавилантай бол баригдана. Хэрэв хэн нэгэн нь илдээр алдаг бол тэр илдээр алуулах ёстой. Энд ариун хүмүүсийн тэвчээр, итгэл байна.


Эртний цэцэн үгэнд “Нүгэлтнээс нүгэл гардаг” гэдэг билээ. Харин би танд гар хүрэхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa