15 Учир нь тэд илднээс, далайсан илднээс, татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм.
15 Учир нь тэд илднээс, далайсан илднээс, Татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм.
Хүн бүр хөөгдсөн бөхөн гөрөөс, эзэнгүй хонь мэт өөрийн хүмүүс уруугаа эргэж, төрөлх нутаг уруугаа зугтана.
Олдсон хүн бүрийг жадалж, олзлогдсон хүн бүрийг нь сэлмээр хорооно.
Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л тэд алс хол зугтаж, салхинд хийссэн уулан дахь хивэг, шуурганд хуйлрах шороо мэт туугдах болно.
Чиний бүх захирагч хамтдаа зугтсан бөгөөд нум сумгүйгээр олзлогдов. Тэд хол зугтсан боловч олдсон, та нар бүгдээрээ хамтдаа хоригдол болно.
“Хүмүүний бус сэлмээр ассиричууд унаж, хүмүүний бус илд тэднийг залгина. Тэд илднээс зугтах бөгөөд залуус нь албадан ажиллагсад болно.
Аянгын дуунаар хүмүүс зугтаж, Таныг босоход үндэстнүүд тараагдана.