13 Арабын тухай зөн. Деданчуудын жинчид ээ! Та нар Арабын шигүү ойд хоноглох ёстой.
Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар болой. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар болой.
Иокшан нь Шеба, Дедан хоёрыг төрүүлжээ. Деданы хөвгүүд нь ашурчууд, летушчууд, леумчууд нар болно.
Үүний зэрэгцээгээр худалдаачдаас болон наймаачдын эд бараанаас Арабын бүх хаадаас, мөн орон нутгийн захирагчдаас алт авдаг байв.
Абрахамын татвар эм Кетурагийн төрүүлсэн хөвгүүд нь Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нар болой. Иокшаны хөвгүүд нь Шеба, Дедан юм.
Кушийн хөвгүүд нь Зеба, Хавила, Сабта, Раама, Сабтека нар юм. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар юм.
Амозын хүү Исаиагийн үзсэн Вавилоны тухай зөн.
Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй. Тэнд арабууд майхнаа барихгүй, хоньчид сүргээ хотлуулахгүй.
Манаач хариулж “Өглөө болж байна, гэвч шөнө болно. Хэрэв та асуувал асуу. Дахин буцаж ир” гэв.
Деданы оршин суугчид аа, зугт, буцаж эргэ, гүн газруудад амьдар. Учир нь Би түүнийг шийтгэх үед түүний дээр Есавын гай гамшгийг авчрах болно.
Деданы хөвгүүд чиний худалдаачид байсан. Олон эрэг хавийн газрууд чиний зах зээл болж байсан. Тэд зааны яс, хар модыг төлбөр болгон чамд авчирч байв.
Эдүгээ Хагар бол Арабын Синаи уул мөн бөгөөд одоогийн Иерусалимтай тохирдог. Учир нь тэр хүүхдүүдийнхээ хамт боолчлолд байна.