Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 2:9 - Ариун Библи 2004

9 Тиймээс хүн номхтгогдож, хүн басамжлагдсан ч гэсэн тэднийг бүү уучил.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Тиймээс хүн номхтгогдож, хүн басамжлагдсан ч гэсэн Тэднийг бүү уучлаг.

Onani mutuwo Koperani




Исаиа 2:9
16 Mawu Ofanana  

Тэдний гэм зөрчлийг бүү уучил, тэдний нүгэл Таны өмнөөс бүү арчигдаг. Учир нь тэд барилгачдыг шантруулсан юм.


Дээдэс доодос, Баян ядуу хамтдаа сонсоцгоо.


Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан, Та бүх үндэстнүүдийг шийтгэхээр босооч. Гэм буруу дотор тэрслэгч хэнд ч өршөөлөө бүү үзүүлээч. Села


Харц ард бол хоосон, язгууртнууд бол худал юм. Дэнслэн үзвээс тэд нийлээд амьсгалаас ч хөнгөн.


Түүний мөчрүүд хатаж хугарахад, эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана. Учир нь тэд ялгах чадваргүй хүмүүс билээ. Тиймээс Хийгч нь тэднийг үл өршөөж, Бүтээгч нь тэднийг нигүүлсэхгүй.


Хүн номхтгогдож, хүн басамжлагдана. Бардам хүний нүд ч басамжлагдана.


Гэвч түмэн цэргийн ЭЗЭН шүүхээр өргөмжлөгдөж, ариун Бурхан ариун байдлаа үнэн зөв дотор үзүүлнэ.


Чи хаан уруу тостой очиж, үнэртнээ нэмэгдүүлсэн. Чи элчингүүдээ алс хол газар илгээн, Үхэгсдийн орон уруу буулгасан.


Гэсэн хэдий ч ЭЗЭН Та миний эсрэг буй тэдний үхлийн төлөвлөгөөнүүдийг мэднэ. Тэдний гэм бурууг бүү уучилж, тэдний нүглийг Өөрийн мэлмийнээс бүү зайлуулаач. Харин тэд Таны өмнө хөмөрч унах болтугай. Өөрийн уур хилэнгийн цагт тэдэнд үйлдээч!


Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно гэв.


Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй,


Хуурамч даруу байдалд таашаал аван, тэнгэр элч нарт мөргөдөг, үзсэн үзэгдлээ баримтлан, махан биеийн ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвийлгөдөг ямар ч хүн та нарын шагналыг бүү булааг.


Эдгээр нь өөрсдийн бий болгосон шашин болоод хуурамч даруу байдал, мөн биеийг зовоох байдлаар мэргэн ухаан мэт үзэгдэвч, үүнд махан биеийн хүслийг эсэргүүцэхэд ямар ч тус байхгүй юм.


Тэгэхэд Иошуа ард олонд хэлсэн нь —Та нар ЭЗЭНд үйлчилж чадахгүй. Учир нь Тэр бол ариун Бурхан. Тэр бол хартай Бурхан. Тэр та нарын гэм буруу болон нүглийг уучлахгүй билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa